images

“ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” АЯНЫ ХҮРЭЭНД КИМХЭ ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ВИЗНИЙ ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ.

Үйл явдлын мэдээ

2026-05-27

29

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газраас “Хариуцлагатай амьдарцгаая” аяны хүрээнд Кимхэ хотод оршин суугаа Монгол Улсын иргэдтэй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хариуцлагатай амьдрах, аялах, визний зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар иргэдийн анхны уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтын үеэр тус бүс нутагт ажиллаж амьдарч буй Монгол иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор итгэмжлэл, нотариатын үйлчилгээ үзүүлж, консулын үйлчилгээтэй холбоотой бусад асуудлаар мэдээлэл зөвлөгөө өгч ажиллаа.

Мөн уулзалтад оролцсон иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч тулгамдсан асуудлуудын талаар зохих мэдээллийг хүргэн, шаардлагатай шийдвэрлэх асуудлыг нэгтгэн, цаашид шийдвэрлэх боломжийн талаар судлан ажиллахаар боллоо.

Энэхүү иргэдийн уулзалт нь дараагийн удаа Чанвон хотод зохион байгуулагдах бөгөөд улмаар Консулын тойргийн бүхий л хотуудын иргэд, их, дээд сургуулийн оюутнуудтай уулзахаар төлөвлөгдөж байна. Иргэд та бүхэн өөрийн хотод зохион байгуулагдах мэдээллийн дагуу энэхүү уулзалтад цаг заваа гарган хүрэлцэн ирснээр өөрт хэрэгтэй мэдээллийг аваад зогсохгүй Консулын газрын зарим төрлийн үйлчилгээг авах боломжтой.

"책임 있게 살아가자" 캠페인의 일환으로 김해시 교민 대표들과 만나 범죄 예방 및 비자 관련 상담·정보 제공

주부산 몽골 영사관은 "책임 있게 살아가자" 캠페인의 일환으로 김해시에 거주하는 몽골 교민들을 대상으로 범죄 예방, 책임감 있는 생활 및 여행, 비자 위반 방지 등을 위한 첫 교민 간담회를 개최하였다.

이번 간담회에서는 해당 지역에 체류 및 거주 중인 몽골 교민들에게 영사 행정 서비스를 보다 가까이에서 제공하기 위해 위임장 및 공증 서비스를 실시하였으며, 기타 영사 서비스와 관련된 정보 제공 및 상담을 진행하였다.

또한, 간담회에 참석한 교민들의 질의에 답변하고, 향후 해결이 필요한 사안들을 취합하여 대안을 검토해 나가기로 하였다.

본 교민 간담회는 다음번에 창원시에서 개최될 예정이며, 향후 영사 관할 구역 내 모든 도시의 교민 및 대학교 유학생들과의 만남을 지속적으로 추진할 계획이다.

교민 여러분께서는 본인의 거주 도시에서 개최되는 일정 안내를 확인하시어 바쁘시더라도 귀한 시간을 내어 참석해 주시기 바랍니다. 유익한 정보를 얻으실 수 있을 뿐만 아니라, 영사관의 일부 행정 서비스도 현장에서 편리하게 이용하실 수 있습니다.