images

МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ ХҮНИЙ НӨӨЦ БЭЛТГЭХ БОДЛОГЫГ ДЭМЖИЖ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧГИЙГ ҮЗЭГЛЭЛЭЭ.

Үйл явдлын мэдээ

2026-05-19

83

Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах Аж үйлдвэрийн салбарт өсөн нэмэгдэж буй мэргэжлийн чиглэлээр хүний нөөц бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, суралцагч оюутан бүрд дэмжлэг үзүүлэх тухай санамж бичгийг Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа болон Кённам мэдээлэл технологийн их сургуулийн захирал Ким Тэ Сан нар байгууллаа.

Энэхүү санамж бичиг байгуулагдсанаар Монгол Улсаас Аж үйлдвэрийн салбарт суралцах оюутнуудын хэлний бэлтгэл болон үндсэн ангид элсэн суралцахад нийгмийн хариуцлагын хүрээнд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах юм. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах мэргэжилд Хагас дамжуулагч, Механик инженерчлэл, Цахилгаан инженерчлэл, Цахилгаан болон устөрөгчийн автомашин зэрэг инженерийн чиглэл багтана.

Хамтран ажиллах санамж бичиг байгуулсан Кённам мэдээлэл технологийн их сургууль /KIT/ нь 60 жилийн түүхтэй нийт 5000 гаруй оюутантай, 36 тэнхимээр богино болон урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлдэг БНСУ-ын шилдэг их сургуулийн нэг юм.

Тэтгэлэгт хөтөлбөрийг 2026 оны намрын хичээлийн жилээс эхлэхээр талууд тохиролцсон бөгөөд уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан богино хугацаанд бэлтгэгдсэн шилдэг мэргэжилтэн залуус ирээдүйн Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх их сургуулийн удирдлагын зүгээс онцоллоо.

사회적 책임의 일환으로 몽골 산업 발전 및 인재 양성을 위한 장학 프로그램 업무협약(MOU) 체결

몽골의 발전에 크게 기여할 산업 분야의 수요 증가에 발맞추어, 전문 인력 양성을 지원하고 선발된 학생들을 후원하기 위한 사회적 책임 장학 프로그램 업무협약(MOU)이 체결되었다. 이번 협약은 주부산 몽골 영사관의 자담바 영사와 경남정보대학교(KIT) 김태상 총장 주도하에 이루어졌다.

이번 업무협약 체결을 통해 몽골에서 이공계 및 산업 분야로 유학하는 학생들은 어학연수 과정 및 학부 정규 과정 진학 시 사회공헌 장학 혜택을 받게 된다. 장학 프로그램 대상 전공에는 반도체, 기계공학, 전기공학, 전기 및 수소 자동차 등 주요 엔지니어링 분야가 포함된다.

이번에 협약을 맺은 경남정보대학교(KIT)는 55년의 역사를 자랑하며, 총 5,000여 명의 재학생이 36개 학과에서 학위 과정을 이수하고 있는 대한민국 우수 대학 중 하나이다.

양측은 이번 장학 프로그램을 2026학년도 가을 학기부터 시작하기로 합의하였다. 대학 관계자는 이 프로그램을 통해 단기간에 집중 교육을 받은 우수한 청년 전문가들이 향후 몽골의 발전에 크게 기여할 것으로 확신한다고 강조했다.