ЦАХИМ ЗАСАГЛАЛ ХӨТӨЛБӨРИЙГ ДЭМЖИЖ ПУСАН ХОТЫН МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙГ ДЭМЖИХ АГЕНТЛАГТАЙ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ЧИГЛЭЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ САНАМЖ БИЧГИЙГ ҮЗЭГЛЭЛЭЭ.
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа, Пусаны мэдээлэл технологийг дэмжих агентлагийн дарга Ким Тэ Ёл нар мэдээлэл технологийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус санамж бичгийг байгуулснаар Пусан хот болон Монгол Улсын хооронд хиймэл оюун ухаан (AI) болон Мэдээлэл, технологийн салбарын хамтын ажиллагаа албан ёсоор эхэлж байгаа юм.
Энэхүү санамж бичгийн гол зорилго нь Монгол улс болон БНСУ-ын мэдээлэл технологийн салбарт хиймэл оюун ухааны чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх болон хиймэл оюун ухааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Монгол улсын мэдээллэл технологийн компаниуд болон төрийн байгууллагуудыг дэмжихэд орших юм.

Пусаны мэдээлэл технологийг дэмжих агентлаг нь Пусан хотын мэдээлэл технологийн салбарыг дэмжих зорилгоор 2002 онд байгуулагдсан ба бүс нутгийн мэдээлэл, харилцаа холбоо болон соёлын контентын үйлдвэрлэлийг хөгжүүлэн дэмжих үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.
디지털 정부 캠페인 일환으로 부산정보산업진흥원과 인공지능 전문인력 양성 분야 협력을 위한 업무협약(MOU)을 체결.
주부산 몽골 영사 자담바와 부산정보산업진흥원 김태열 원장께서 정보기술 분야 협력 발전을 위한 업무협약에 서명했다.
이번 협약 체결을 통해 부산시와 몽골 간 인공지능(AI) 및 정보기술 분야 협력이 공식적으로 시작되었다.
이번 업무협약의 주요 목적은 몽골과 한국의 정보기술 분야에서 인공지능 전문인력을 양성하고, AI 분야에서 활동하는 몽골의 IT 기업 및 정부기관을 지원하는 데 있다.
부산정보산업진흥원은 부산시 정보기술 산업 육성을 위해 2002년에 설립된 기관으로, 지역 정보통신 및 문화콘텐츠 산업 발전을 지원하는 역할을 수행하고 있다.