images

ҮЛЬСАН ХОТЫН ЦАГААЧЛАЛЫН АЛБАНААС ЗОХИОН БАЙГУУЛДАГ “ДЭЛХИЙН ИРГЭДИЙН ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО

Үйл явдлын мэдээ

2026-05-22

78

 Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Үльсан хотын Захиргаа болон Цагаачлалын албанаас хамтран жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг 19 дахь удаагийн “Дэлхийн иргэдийн өдөр” арга хэмжээнд оролцлоо.

Тус арга хэмжээнд Ульсан хотын Цагаачлалын албаны дарга Кил Кан Мүг, Үльсан Шинжлэх ухааны Их сургуулийн захирал Жу Хун Рэ, Шингёнжү Их сургуулийн захирал Ким Жа Ү, Консул Ц.Жадамбаа, гадаад иргэд, олон улсын оюутнууд болон орон нутгийн иргэд өргөнөөр оролцов.

Үльсан хотод 119 орны нийт тавин мянга гаруй гадаад иргэд оршин сууж байгаа, энэхүү арга хэмжээгээр дамжуулан дэлхийн олон орны соёл, уламжлалыг таниулах олон төрлийн үзүүлбэр болон тухайн өдөрлөгт ирсэн иргэдэд Монгол үндэсний хоолыг сурталчлан таниулах болон олон орны соёлтой танилцсан арга хэмжээ болж өндөрлөлөө.

울산출입국·외국인청이 주관한 ‘세계인의 날’ 행사 참석

주부산 몽골 총영사관 자담바 영사께서 울산광역시청과 울산출입국·외국인청이 공동으로 매년 개최하는 제19회 ‘세계인의 날’ 행사에 참석하였다.

이번 행사에는 울산출입국 외국인사무소 소장 길강묵, 울산과학대학교 총장 조홍래, 신경주대학교김준수 총장을 비롯하여 외국인 주민, 유학생 및 지역 시민들이 폭넓게 참여하였다.

울산광역시에는 현재 119개국 출신의 5만여 명 이상의 외국인이 거주하고 있으며, 이번 행사는 세계 여러 나라의 문화와 전통을 소개하는 다양한 공연과 체험 프로그램으로 진행되었다. 또한 행사에 참석한 시민들에게 몽골 전통 음식을 소개하고 시식하는 기회를 제공하는 등 다양한 국가의 문화를 함께 체험하는 뜻깊은 자리로 마무리되었다.