“ДЭЛХИЙН ИРГЭДИЙН НААДАМ”-Д ПУСАН ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗАР ӨРГӨН БҮРЭЛДЭХҮҮНЭЭР ОРОЛЦОЖ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРАА СУРТАЛЧИЛЛАА.
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа ХХI дэх удаагийн Пусан хотын дэлхийн иргэдийн наадамд оролцлоо.
Энэ жилийн тус наадам нь Пусан боомт байгуулагдсаны 150 жилийн ойг тохиолдуулан Умард боомтын Чинсү цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдлаа.

Арга хэмжээнд дэлхийн 37 орны 100 гаруй байгууллага оролцож, дэлхийн улс орнуудын соёл, аялал жуулчлалыг сурталчлах чухал ач холбогдолтой наадам боллоо.
Энэ удаагийн наадамд тус Консулын газар нь Монгол Улсын аялал жуулчлал болон үндэсний үйлдвэрлэгчдээ сурталчлан оролцлоо.
Мөн тус наадмын үеэр “Монгол кино өдрүүд - 2026” кино наадмаар толилуулагдсан “Зүрхний Сараан” киног толилуулсан ба наадмын төв талбайд Монгол гэрийг байршуулсан нь Монгол соёл, уламжлалыг Пусан хотын иргэдэд төдийгүй олон улсын иргэдэд сурталчилсан чухал ач холбогдолтой наадам болж өндөрлөлөө.

"부산 세계시민 축제"에 주부산 몽골 영사관 참가, 관광 분야 홍보
주부산 몽골 영사관 자담바 영사께서 제21회 부산 세계시민 축제에 참가하였다.
올해 축제는 부산항 개항 150주년을 기념하여 북항 친수공원에서 개최되었다. 이번 행사에는 전 세계 37개국, 100여 개 기관이 참여하여 세계 각국의 문화와 관광을 홍보하는 뜻깊은 축제의 장이 되었습니다.
이번 축제에서 주부산 몽골 영사관은 몽골의 관광 산업과 자국 제조업체들을 적극적으로 홍보하며 참여하였다.
또한, 축제 기간 중 ‘제3회 몽골 영화제’ -를 통해 상영되었던 영화 <장가 가는 길>을 선보였으며, 행사장 중앙 광장에 몽골 전통 가옥인 '게르'를 설치하여 부산 시민뿐만 아니라 외국인 관광객들에게도 몽골의 문화와 전통을 널리 알리는 중요한 계기를 마련하며 성공적으로 행사를 마쳤다.