ПУСАН ХОТЫН "BEXCO" ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЖ, МОНГОЛ УЛСЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО.
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа болон МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Пусан хотын "BEXCO" олон улсын үзэсгэлэнгийн төвийн захирал И Жүн Сын-тэй уулзан тус төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэхүү уулзалтаар талууд худалдаа, хөрөнгө оруулалт болон олон улсын үзэсгэлэн, бизнес форумаар дамжуулан аж ахуйн нэгжүүдийн түншлэлийг дэмжих, бизнесийн солилцоог идэвхжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.

Мөн цаашид урт хугацааны, хамтын ажиллагааг хэрэгжүүлж, хоёр улсын бизнесийн харилцааг шинэ шатанд гаргах бодит үр дүнтэй ажлуудыг хийхэд талууд харилцан дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Уг олон улсын үзэсгэлэнгийн төв нь 2001 онд ашиглалтанд орсон ба нийт 215,173м.кв талбай бүхий үзэсгэлэнгийн 2 төв болон Аудиториумаас бүрдсэн гурван барилга бүхий цогцолбор байгууламжтай бөгөөд барилга хоорондоо гүүрээр холбогдсон томоохон үзэсгэлэнгийн цогцолбор юм. Тус цогцолборын хамгийн том үзэсгэлэнгийн танхим нь 26,508м.кв талбайтай ба энэ нь хөлбөмбөгийн талбайн хэмжээтэй дүйцэх юм.
부산 "BEXCO" 와 협력 개시, 몽골 기업인들을 위한 국제 박람회 개최 논의
주부산 몽골 영사와 자담바와 몽골 상공회의소(MNCCI) 라그바자브 회장을 비롯한 대표단은 부산 벡스코(BEXCO)를 방문하여 이준승 대표이사와 면담하고 시설에 견학했다.
이번 면담에서 양측은 무역, 투자 및 국제 전시회, 비즈니스 포럼을 통해 기업 간의 파트너십을 지원하고 비즈니스 교류를 활성화하는 방안에 대해 의견을 교환하였다.
또한, 향후 장기적인 협력을 실천하고 양국 비즈니스 관계를 새로운 단계로 끌어올리기 위한 실질적이고 효과적인 사업 추진에 상호 협력하기로 뜻을 모았다.
벡스코(BEXCO)는 2001년에 개관하였으며, 총 대지면적 215,173㎡ 규모에 2개의 전시장과 오디토리움 등 3개의 건물로 구성된 대규모 컨벤션 복합시설입니다. 각 건물은 구름다리로 연결되어 있으며, 단일 전시장 중 가장 큰 제1전시장은 축구장 크기와 같이 26,508㎡에 달한다.