images

МОНГОЛ УЛСААС БНСУ-ЫН ПУСАН ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗРЫН САНААЧИЛГААР ХОЁР ОРНЫ ХАҮТ-ЫН ХАРИЛЦААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХ, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ САНАМЖ БИЧГИЙГ ТАЛУУД ШИНЭЧЛЭН ҮЗЭГЛЭЛЭЭ.

Үйл явдлын мэдээ

2026-05-12

168

Тус Консулын газрын санаачилгаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Пусан хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимд зочлон, хоёр байгууллагын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар уулзалт хийлээ.

Энэхүү уулзалтын хүрээнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав болон Пусан хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Ян Жэ Сэн нар Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Түүнчлэн энэхүү санамж бичгийг байгуулснаар Монгол Улс болон Пусан хотын бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжин тэлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн солилцоо нэмэгдэх зэрэг бодит боломжууд нээгдэж байгаа юм.

 

주부산 몽골 영사관 제안으로 양국 상공회의소 간 협력 강화 및 투자 확대를 위한 양해각서(MOU) 갱신 체결

주부산 몽골 영사관의 제안으로 몽골 상공회의소(MNCCI) 라그바자브 회장을 비롯한 대표단이 부산상공회의소를 방문하여 양측의 협력 관계를 새로운 차원으로 끌어올리기 위한 면담을 진행했다.

이번 면담을 통해 몽골 상공회의소 B. 라그바자브 회장과 부산상공회의소 양재생 회장은 상호 협력을 위한 양해각서(MOU)에 서명했다.

이번 양해각서 체결을 계기로 몽골과 부산 기업 간의 파트너십이 더욱 확대될 것으로 기대된다. 또한 무역, 투자, 비즈니스 교류 증대 등 실질적인 경제 협력의 기회가 열릴 전망이다.