images

МОНГОЛ УЛСААС БНСУ-ЫН ПУСАН ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗРЫН САНААЧИЛГААР ПУСАНЫ ТЕХНОЛОГИ, СТАРТ-АП, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АГЕНТЛАГ МТҮП-ТАЙ ХАМТАА АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО.

Үйл явдлын мэдээ

2026-05-04

183

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Пусаны технологи, старт-ап, хөрөнгө оруулалтын агентлагийн дарга Со Жун Гүн-тэй уулзлаа.

Тус уулзалтаар МУ-ын Мэдээлэл технологийн үндэсний паркийг Пусаны технологи, старт-ап, хөрөнгө оруулалтын агентлагтай холбох болон хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцлоо.

Пусаны технологи, старт-ап, хөрөнгө оруулалтын агентлаг нь агентлаг байгуулагдаад 1 жил болж байгаа бөгөөд Пусан хотын технологийн старт-ап болон хөрөнгө оруулагч нарыг холбох болон дэмжих, гадаадын зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой байгууллага юм.

Уулзалтын үеэр тус агентлагийн дарга Со Жун Гүн “Fly Asia” старт – ап экспог ирэх 10 сарын 7, 8-ны өдрүүдэд Пусан хотын Бэкско үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулахаар бэлтгэж байгаа тухайгаа дурдан МУ-ын старт-ап компаниудыг тус экспод оролцуулах ажлыг дэмжиж ажиллахыг хүслээ. Уг хүсэлтийг Консул Ц.Жадамбаа хүлээн авч, холбогдох байгууллагуудад хүргүүлэн, уг хүсэлтийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

주부산 몽골 영사관 주도로, 부산기술창업투자원과 몽골 국립 IT 파크간 협력을 시작하기로 합의하였다.

주부산 몽골 영사 자담바께서 부산기술창업투자원 원장 서종군과 회담을 가졌다.

이번 회담에서는 몽골 국립 IT 파크와 부산기술창업투자원 간의 협력 관계 구축 및 연계를 시작하는 방안에 대해 의견을 교환했다.

부산기술창업투자원은 설립된 지 약 1년 된 기관으로, 부산 지역의 기술 창업과 투자자를 연결하고 지원하며, 해외 시장 진출을 돕는 것을 목표로 하고 있다.

또한 회담에서 서종군 대표는 오는 10월 7일과 8일에 Fly Asia 스타트업 엑스포를 벡스코에서 개최할 예정이라고 밝히며, 몽골 스타트업 기업들의 참여를 지원해 줄 것을 요청했다.

본 요청을 자담바 영사께서 수용하고, 관련 기관에 전달하여 적극적으로 협력하겠다는 의사를 밝혔다.