images

МОНГОЛ УЛСЫН ИРГЭД ОЛНООР СУРЧ, АЖИЛЛАЖ БУЙ КЁНСАН ХОТОД ВИЗНИЙ НӨХЦӨЛ ХАМААРАХГҮЙ ЭМНЭЛЭГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЭМНЭЛЭГТЭЙ ХОЛБОЖ ӨГӨХ ТАЛААР ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ.

Үйл явдлын мэдээ

2026-04-29

167

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар болон Сэмён нэгдсэн эмнэлэг, Монгол иргэдийн эрүүл мэндийг дэмжих, эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, нийгмийн хариуцлагын хүрээнд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

 Энэхүү санамж бичгийг Тэгү болон Кёнсан хотод оршин сууж буй Монгол иргэдийн хувьд визний нөхцөл үл харгалзан эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж хомс байдаг тухай иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Кёнсан хотын Сэмён нэгдсэн эмнэлэгтэй байгуулсан бөгөөд үүний үр дүнд тус хотод амьдарч буй Монгол улсын иргэд визний нөхцөл хамаарахгүй тус эмнэлгээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломж нээгдэж буй юм.

 Үүний зэрэгцээ тус эмнэлэгт нарийн мэргэжлийн чиглэлээр Монгол улсаас эмч, ажилтануудыг богино хугацаанд мэргэшүүлэх чиглэлээр санал солилцсон бөгөөд эмнэлгийн удирдлагын зүгээс уг саналыг судлан хамтран ажиллахаа илэрхийллээ.

 몽골 국민들이 다수 거주하며 학업과 근무를 하고 있는 경산시에서, 비자 조건과 관계없이 의료비 할인 혜택을 받을 수 있는 병원과의 연계를 요청한 민원을 해결하였다.

 주부산 몽골 영사관과 세명종합병원은 몽골 국민의 건강 증진, 의료 서비스 접근성 향상, 그리고 사회적 책임 이행을 위해 협약서를 체결하였다.

 이번 협약서는 대구광역시 및 경산시에 거주하는 몽골 국민들이 비자 조건과 관계없이 의료 서비스를 이용하는 데 어려움이 있다는 민원을 반영하여, 경산시 세명종합병원과 체결햐였다. 본 협약을 통해 해당 지역에 거주하는 몽골 국민들은 비자 조건에 상관없이 해당 병원에서 할인된 의료 서비스를 이용할 수 있게 되었다.

 아울러, 본 세명종합병원과 몽골 간 전문 의료 분야에서 의사 및 의료진을 단기적으로 연수·양성하는 방안에 대해서도 의견을 교환하였으며, 세명종합병원 최영욱 이사장께서 해당 제안을 적극 검토 후 협력 의사를 밝혔다.