КОНСУЛЫН ТОЙРОГ ДАХ ИХ СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИД СУРАЛЦАЖ БУЙ БОЛОН АЖИЛЛАЖ БУЙ МОНГОЛ ИРГЭДДЭЭ СУУГАА ОРНЫХОО ХУУЛИЙГ ЗӨРЧИХГҮЙ БАЙХ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГЫН ДОР “ХАРИУЦЛАГАТАЙ АЯЛЪЯ!
ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЪЯ!” АЯНЫГ ТЭГҮ ИХ СУРГУУЛИАС ЭХЛҮҮЛЛЭЭ!
Консул Ц.Жадамбаа тус сургуулийн 30 гаруй Монгол оюутнуудтай уулзаж БНСУ-д урт хугацаагаар суралцаж буй оюутнуудад тохиолдож буй асуудлуудын талаар санал солилцон, сүүлийн үед гадаад оюутнуудын холбогдож буй гэмт хэргийн тохиолдлууд болон түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.

Мөн тус уулзалтын үеэр Кимсон хуулийн фирмийн мэргэжилтэн Квон Тэг Сон БНСУ-ын визний төрөл болон виз авах нөхцөлүүд, БНСУ-д суралцаж байх хугацаандаа анхаарах зүйлсийн талаар оюутнуудад зөвлөгөө мэдээлэл өгсөн өмнөх уулзалтуудаас онцлог байлаа.

Уг аяны хүрээнд Консулын тойрог дахь Монгол оюутан суралцаж буй бүх ИС, Коллежид ажиллаж, гэрээт ажилчид болон хотуудад оршин сууж буй иргэдтэй уулзан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл хүргэн ажиллахаар төлөвлөж байна.
영사 관할 지역 내 대학 및 전문대학에서 학업 및 근무 중인 몽골 국민들이 체류국의 법을 준수하고 범죄를 예방하도록 하기 위한 “책임 있는 여행! 책임 있는 생활!” 캠페인이 대구대학교에서 시작되었다.
영사 자담바께서 본 대구대학교의 30여 명의 몽골 유학생들과 만나 한국에서 장기 체류하며 학업 중인 학생들이 겪는 문제들에 대해 의견을 교환하고, 최근 외국인 유학생과 관련된 범죄 사례 및 예방 방법에 대해 조언과 정보를 제공하였다.
또한 이번 간담회에서는 금성 법률사무소 권택성 전문위원께서 대한민국 비자 종류와 발급 요건, 그리고 유학 기간 동안 유의해야 할 사항에 대해 설명하여, 이전 간담회와는 차별화된 내용으로 진행되었다.
이번 캠페인의 일환으로 영사 관할 지역 내 몽골 유학생이 재학 중인 모든 대학 및 전문대학을 방문할 예정이며, 계약 근로자 및 각 지역에 거주 중인 몽골 국민들과도 만나 상담과 정보를 제공할 계획이다.