images

ТЭГҮ ХОТОД ЯВУУЛЫН КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ.

Үйл явдлын мэдээ

2026-04-27

167

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар 2026 оны 4-р сарын 25-ны Бямба гарагт Тэгү хот болон тус бүс нутгийн ойр орчмын хотуудад ажиллаж амьдарч буй Монгол иргэдэд Явуулын консулын үйлчилгээ үзүүлэв.

Алслагдмал бүс нутагт оршин суугаа иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор зохион байгуулсан энэ удаагийн арга хэмжээний хүрээнд төрсний бүртгэл, гэрлэлт бүртгэл, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл, итгэмжлэл, нотариатын гэрчлэл болон бусад бусад бүх төрлийн лавлагаа олгох үйлчилгээг үзүүллээ.

Мөн төрийн үйлчилгээнээс гадна банк санхүү, нийгмийн халамж, үл хөдлөх хөрөнгө, эрүүл мэндийн зэрэг салбарын байгууллагууд хамтран ажиллаж иргэдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэв. Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Төрийн банк, “GME”, , ”Hanpass”, "iLease" орон сууц лизингийн үйлчилгээ, Кимсон хуулийн фирмийн Гадаадын иргэд ба Цагаачлалын төв зэрэг байгууллагууд оролцож, давхардсан тоогоор 351 иргэнд тус тусын чиглэлээр үйлчилгээ үзүүллээ.

Дараагийн явуулын консулын үйлчилгээ 6-р сард Мугпу хот, 8-р сард Гүми хот, 10-р сард Гванжу хотуудад явуулах бөгөөд тухайн сарын эхний долоо хоногт өдөр, хугацаа, байршлыг мэдээлэх болно.

 대구광역시에서 찾아가는 영사 서비스 제공

 주부산 몽골 영사관은 2026년 4월 25일(토) 대구광역시 및 인근 지역에 거주 중인 몽골 국민들을 대상으로 찾아가는 영사 서비스를 실시하였다.

 이번 찾아가는 영사 서비스는 원거리 지역에 거주하는 국민들에게 행정 서비스를 보다 가까이 제공하기 위해 마련되었으며, 출생신고, 혼인신고, 생체정보 등록, 위임장 및 공증 업무, 각종 증명서 발급 등 다양한 영사 업무를 처리하였다.

 또한 영사 업무 외에도 은행·금융, 사회복지, 부동산, 의료 등 여러 분야의 기관들이 함께 참여하여 상담 및 정보를 제공하였다. 구체적으로 고용·사회보장 서비스센터, State bank, “GME”, “Hanpass”, “iLease” 주택 리스 서비스, “금성” 법률사무소 등 기관이 참여하였으며, 총 351명(중복 포함)에게 각 분야별 서비스를 제공하였다.

 다음 찾아가는 영사 서비스는6월에 목포시, 8월에 구미시, 10월 광주광역시에서 각각 실시될 예정이며, 해당 월의 첫째 주에 구체적인 날짜, 시간 및 장소를 공지할 예정이다.