images

“PORT VILLAGE BUSAN 2026” ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД МОНГОЛ УЛСААС ӨМНӨГОВЬ АЙМАГ ОРОЛЦОХООР БОЛЛОО.

Үйл явдлын мэдээ

2026-04-08

1773

 Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Өмнөговь аймгийн ИТХ дарга С.Эрдэнэ-Өрнөх тэргүүтэй төлөөлөгчдийг КГ-т хүлээн авч уулзлаа.

 Тус уулзалтаар Пусан хотын захиргаа болон Пусан хотын Глобал хотын сангаас байгуулах гэж буй “Port Village Busan 2026” Олон Улсын иргэдийн соёлын фестивальд Өмнөговь аймгийг оролцуулан, тус аймгийн аялал жуулчлалын салбарыг сурталчлах асуудлаар санал солилцлоо.

21 дэх удаагийн тус арга хэмжээнд Өмнөговь аймаг оролцсоноор 250,000 гаруй иргэд болон жуулчдад аймгаа төдийгүй Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг танилцуулах чухал ач холбогдолтой юм.

“PORT VILLAGE BUSAN 2026” 국제 문화 페스티벌에 몽골 움누고비 주가 참가하기로 결정되었다.

주부산 몽골 영사관 자담바 영사께서 움누고비 주 의회 의장 에르덴-우르누흐를 비롯한 대표단을 접견하였다.

이번 회담에서는 부산시와 부산 글로벌 도시 재단이 주최 예정인 “Port Village Busan 2026” 국제 시민 문화 페스티벌에 움누고비 주가 참가하여 해당 지역의 관광 산업을 홍보하는 방안에 대해 의견을 교환하였다.

 제21회를 맞이하는 이번 행사에 움누고비 주가 참여함으로써, 25만 명 이상의 시민과 관광객들에게 해당 지역은 물론 몽골의 관광 산업을 소개할 수 있는 중요한 기회가 될 것이다.