КЁННАМ МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬД ЭЛСЭН ОРСОН МОНГОЛ ОЮУТНУУДЫН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ ҮГ ХЭЛЛЭЭ.
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Кённам мэдээлэл технологийн их сургуулийн 2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд оролцож, Монгол оюутнууддаа болон нийт оюутнуудад хандан сурлагын өндөр амжилт хүсч, суугаа орныхоо хууль, ёс, уламжлалыг хүндэтгэн нэр төртэй суралцаж, зорилгоо биелүүлэхийг хүслээ.

Тус сургуульд нийт 400 гадаад оюутан суралцаж байгаа ба энэ хичээлийн улиралд нийт 79 гадаад оюутан шинээр элсэн суралцаж байна. Одоогийн байдлаар тус сургуульд 40 орчим Монгол оюутан суралцаж байгаагаас 26 нь хэлний бэлтгэлд суралцаж байна. Энэхүү сургууль нь 1971 онд байгуулагдсан бөгөөд 2, 3, 4 жилийн мэргэжлийн болон бакалаврын зэрэг олгох сургалт явуулдаг БНСУ-ын тэргүүлэх мэргэжлийн их сургууль юм.


경남정보대학교 입학 몽골 유학생 신학기 개강식 참석 및 축사
주부산 몽골 영사 자담바께서 경남정보대학교 2026학년도 신학기 개강식에 참석하여 몽골 유학생들을 비롯한 전체 학생들을 대상으로 축사를 전했다.
자담바 영사께서 축사를 통해 학생들에게 우수한 학업 성취를 기원하며, 대한민국의 법과 질서, 전통을 존중하고 모범적인 자세로 학업에 임하여 각자의 목표를 이루기를 당부하였다.
경남정보대학교에는 현재 총 400여 명의 외국인 유학생이 재학 중이며, 이번 학기에 79명의 외국인 유학생이 새롭게 입학하였다. 본 대학교에 40명의 몽골 유학생이 재학 중이며, 그 중 26명은 어학연수 과정에 다니고 있다.
1971년에 설립된 경남정보대학교는 전문학사(2·3년제) 및 학사(4년제) 과정을 운영하는 대한민국의 대표 전문대학교이다.