БҮГД НАЙРАМДАХ ФИЛИППИН УЛСААС БНСУ- ЫН ПУСАН ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ ЛИЙА ВИКТОРИА Т.КАРАДАТАЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Бүгд Найрамдах Филиппин Улсаас БНСУ- ын Пусан хотод суугаа Ерөнхий Консул Лийа Викториа Т.Карадатай танилцах уулзалт хийлээ.
Консул Ц.Жадамбаа шинээр томилогдсон Ерөнхий Консул Лийа Викториа Т.Карадад баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Талууд уулзалтын үеэр хоёр улсын хоорондын найрамдалт харилцааг өндрөөр үнэлж, хоёр Консулын газрын үйл ажиллагааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцлоо.
Бүгд Найрамдах Филиппин Улсаас БНСУ- ын Пусан хотод суугаа Ерөнхий консулын газар нь Өмнөд Чолла, Умард Кёнсан, Өмнөд Кёнсан гэсэн 3 муж, Пусан, Гванжү, Тэгү, Үльсан гэсэн хотууд болон Жэжү арлыг хариуцдаг ба 2026 оны 3-р сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус Ерөнхий консулын газрын харъяа бүс нутагт нийт 21.000 Филиппин иргэн оршин суудаг байна.
주부산 필리핀 총영사 레아 빅토리아 카라다와의 예방 면담을 가졌다.
주부산 몽골 영사 자담바께서 주부산 필리핀 총영사 레아 빅토리아 카라다와 예방 면담을 가졌다.
자담바 영사께서 새로 부임한 레아 빅토리아 카라다 총영사께 축하의 뜻을 전하고 향후 업무에 성공을 기원했다. 양측은 면담에서 양국 간의 우호 관계를 높이 평가하고, 두 영사관의 활동을 확대하며 협력을 강화하는 방안에 대해 의견을 교환했습니다.
주부산 필리핀 총영사관은 전라남도, 경상북도, 경상남도 등 3개 도와 부산광역시, 광주광역시, 대구광역시, 울산광역시 등의 도시 및 제주도를 관할하며, 2026년 3월부터 업무를 시작했다. 해당 관할 지역에는 약 21,000명의 필리핀 국민이 거주하고 있다.