images

TPO ГЛОБАЛ ХОТУУДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ АГЕНТЛАГИЙН ГИШҮҮН ОРНООР АРХАНГАЙ АЙМГИЙГ ЭЛСҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО.

Үйл явдлын мэдээ

2026-03-30

12

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Глобал хотуудын аялал жуулчлалыг дэмжих агентлагийн ерөнхий нарийн бичгийн дарга Кан Да Ын болон Архангай аймгийн гадаад харилцааны зөвлөх Н.Идэрмөнх нартай уулзлаа.

Энэхүү уулзалтыг Архангай аймгаас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус Консулын газраас зохион байгуулсан ба Глобал хотуудын аялал жуулчлалыг дэмжих агентлагт Архангай аймаг гишүүнээр элсэхтэй холбоотой асуудлаар талууд санал солилцлоо.

Глобал хотуудын аялал жуулчлалыг дэмжих агентлаг нь 143 гишүүн хот, 60 гишүүн байгууллагатай ба гишүүн хотуудын аялал жуулчлалыг сурталчлах, гишүүн хотууд хоорондын аялал жуулчлалын салбарын холбоо харилцааг өргөжүүлэх зорилготой Пусан хотын захиргааны харьяа агентлаг юм.

Тус агентлагт Архангай аймаг гишүүнээр элссэнээр тус агентлагаас зохион байгуулдаг үйл ажиллагаанд оролцох, Архангай аймгийн аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болох АРА фестивалийг тус агентлагийн гишүүн хотуудад сурталчлах боломжтой болох ба ингэснээр тус аймгийг зорих гадаадын жуулчдыг нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм.

글로벌 도시 관광 진흥 기구의 회원으로 아르항가이 아이막을 가입시키는 사안에 대의견을 교환하였다.

주부산 몽골 영사관 자담바 영사께서 글로벌 도시 관광 진흥 기구 사무총장 강다은과 아르항가이 아이막 외교 자문관 이데르뭉흐를 만나 회담을 가졌다.

이번 회담은 아르항가이 아이막의 요청에 따라 해당 영사관이 주선한 것으로, 글로벌 도시 관광 진흥 기구에 아르항가이 아이막이 회원으로 가입하는 문제에 대해 의견을 교환하였다.

글로벌 도시 관광 진흥 기구는 143개의 회원 도시와 60개의 회원 기관으로 구성되어 있으며, 회원 도시의 관광을 홍보하고 도시 간 관광 분야의 협력과 교류를 확대하는 것을 목적으로 부산시 산하 기관이다.

이 기구에 아르항가이 아이막이 회원으로 가입하게 되면, 해당 기구가 주최하는 다양한 행사에 참여할 수 있고, 아르항가이 아이막의 대표적인 관광 행사인 ARA 페스티벌을 회원 도시들에 홍보할 수 있는 기회가 생긴다. 이를 통해 아르항가이 아이막을 방문하는 외국인 관광객을 늘리는 데 중요한 의미를 가진다.