images

МҮПХАХ-НЫ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД КИМХЭ ХОТЫН СПОРТ ЦОГЦОЛБОРТ ХАВРЫН БЭЛТГЭЛЭЭ ЭХЭЛЛЭЭ.

Үйл явдлын мэдээ

2026-03-31

8

Монгол Үндэсний Пара Хөнгөн Атлетикийн холбооны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батдорж, Монгол улсын гавъяат дасгалжуулагч Д.Махашири болон шигшээ багийн тамирчин ОУ-ын хэмжээний мастер П.Энхманлай, Спортын мастер Т.Мядагмаа, Ч.Бат-Отгон, Г.Ган-Эрдэнэ, Н.Амин-Эрдэнэ, Б.Гармаабазар нарын бүрэлдэхүүн БНСУ-ын Өмнөд Кёнсан аймгийн Кимхэ хотын спорт цогцолборт тус КГ-ын дэмжлэгээр хүрэлцэн ирж хаврын бэлтгэлдээ ороод байна.

Өнгөрсөн жилийн бэлтгэлийн үр дүнд Дэлхийн болон Азийн наадмуудад тамирчид амжилттай оролцсон. Үүний дагуу хоёр дах жилийн бэлтгэлийг илүү өргөн бүрэлдэхүүнтэйгээр эхлүүлээд байна. Энэхүү хаврын бэлтгэлийн дараа тавдугаар сард Швейцар улсын Нотвил хотноо зохион байгуулагдах ОУ-ын Дэлхийн гран-при, Азийн наадмын эрх олгох тэмцээнд оролцохоор бэлтгэж буй юм.

МҮПХАХ-ны шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн талбайд Монгол улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа шигшээ багийн багш, дасгалжуулагчидтай уулзан бэлтгэлийн байдалтай танилцан ойрын хугацаанд нэмэлтээр шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал солилцлоо.

Консулын зүгээс цаашид бусад спортын төрлийн шигшээ багийн тамирчдыг мөн адил дэмжин ажиллахаа илэрхийлж, тамирчдад цаашдын тэмцээнүүдэд амжилт хүсэж, бэлтгэл хийх хугацаанд хэрэгцээт бүхий л асуудалд туслан ажиллахаа илэрхийллээ.

몽골 파라 육상 대표팀이 김해시 스포츠 콤플렉스에서 봄철 훈련을 시작했다.

몽골 파라 육상 협회 대표팀은 수석 코치 바트도르지, 몽골 공훈 코치 마하시리, 그리고 국제 마스터 선수 엥흐만라이, 스포츠 마스터 먀닥마, 바트-오트곤, 간에르덴, 아민에르덴, 가르마바자르 등으로 구성되어 있다. 이들은 대한민국 경상남도 김해시 운동장에서에 본 영사관 소개로 봄철 훈련에 돌입했다.

지난해 훈련 성과를 바탕으로 선수들은 세계 및 아시아 대회에서 좋은 성적을 거두었으며, 이에 힘입어 올해는 더욱 확대된 선수단으로 두 번째 전지훈련을 시작하게 되었다.

이번 봄 훈련 이후에는 5월 스위스 노트빌에서 열리는 국제 그랑프리 대회 및 아시아 대회 출전권이 걸린 중요한 대회에 참가할 예정이다.

또한, 주부산 몽골 영사 자담바께서 훈련장을 방문하여 선수들과 코치진을 만나 훈련 상황을 점검하고, 향후 필요한 지원 사항에 대해 의견을 나누었다.

영사 측은 앞으로도 다른 종목 국가대표 선수들을 지속적으로 지원할 계획임을 밝히며, 선수들이 향후 대회에서 좋은 성과를 거둘 수 있도록 응원의 메시지를 전했다.