ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ХҮСЛЭЭ.
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Пусан хотын Хэүндэ дүүргийн Эргүүлийн хяналтын албаны дарга Ким Чоль Ху-г хүлээн авч уулзлаа.
Пусан хот, тэр дундаа Хэүндэ дүүрэгт оршин сууж буй Монгол Улсын иргэдийн тоо сүүлийн жилүүдэд өссөн тоон үзүүлэлттэй байна. Үүнтэй холбоотойгоор тус Консулын газар нь иргэдийнхээ эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд хэлний бэрхшээлээс үүдэлтэй аливаа хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд шуурхай холбогдон орчуулгын дэмжлэг үзүүлэх зэрэг бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн Консул Ц.Жадамбаа Пусан хотын Хэүндэ дүүргийн Эргүүлийн хяналтын албанаас цагдаагийн албан хаагчийг тусгайлан гаргаж тус Консулын газрын аюулгүй байдлыг ханган ажилладагт талархал илэрхийллээ.
도움이 필요한 몽골 국민들에게 지원을 제공하고 협력하기를 요청하였다.
주부산 몽골 영사 자담바께서 부산 해운대구 지구대장 김철호를 접견하고 면담을 가졌다.
부산시, 특히 해운대구에 거주하는 몽골 국민 수는 최근 몇 년간 증가하는 추세를 보이고 있다. 이와 관련하여 해당 영사관은 자국민의 권익과 이익을 보호하는 기능의 일환으로, 언어 장벽으로 인해 어려운 상황이 발생할 경우 신속히 연락하여 통역 지원을 제공하는 등 전반적인 협력을 할 준비가 되어 있음을 밝혔다.
또한 자담바 영사께서 부산 해운대구 지구대에서 경찰 인력을 별도로 배치하여 영사관의 안전을 보장해 주고 있는 것에 대해 감사의 뜻을 전했다.