“PORT VILLAGE BUSAN 2026” ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД МОНГОЛ УЛС ОРОЛЦОХООР САНАЛ СОЛИЛЦЛОО.
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Пусан хотын Глобал хотын сангийн Олон Улсын харилцаа хариуцсан хэлтсийн дарга Жан Хэ Гү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар Пусан хотын захиргаа болон тус сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Олон Улсын иргэдийн соёлын фестивалийг зохион байгуулах, тухайн арга хэмжээнд Монгол Улсын оролцоо зэрэг холбогдох асуудлаар санал солилцлоо.
Энэхүү арга хэмжээ нь энэ жил 21 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд энэ жилийн хувьд арга хэмжээний цар хүрээг нэмэгдүүлэх зорилгоор Пусан хотод суугаа гадаад улс орнуудын дипломат төлөөлөгчийн газрын оролцоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд арга хэмжээний бүтэц, зохион байгуулалтаа өөрчилж байгаа тухай Пусан хотын Глобал хотын сангийн Олон Улсын харилцаа хариуцсан хэлтсийн дарга Жан Хэ Гү онцоллоо.
Тус арга хэмжээ нь 2026 оны 6-р сарын 04–21-ний хооронд, долоо хоногийн Пүрэв, Баасан, Бямба, Ням гарагуудад “Port Village Busan 2026” нэрийн дор соёлын солилцоо, бизнес, аялал жуулчлалын салбарын төлөөллийг оролцуулах ба 250,000 гаруй иргэд болон жуулчдыг хамруулахаар төлөвлөж байна.
“Port Village Busan 2026” 국제 문화 페스티벌에 몽골이 참여하기로 논의
주부산 몽골 영사 자담바께서 부산글로벌도시재단 교류협력팀 차장 장해구를 비롯한 대표단을 접견하고 면담을 가졌다.
이번 면담에서는 부산시와 부산글로벌도시재단에서 매년 전통적으로 개최하는 부산 세계시민 축제 운영 및 해당 행사에 대한 몽골의 참여 등 관련 사안에 대해 의견을 교환하였다.
장해구 교류협력팀 차장은 올해로 21회를 맞이하는 이 행사의 규모를 확대하기 위해 부산 주재 외교 기관의 참여를 늘리고자 행사 구조와 운영 방식을 일부 변경하고 있다고 강조했다.
이번 행사는 2026년 6월 4일부터 21일까지 매주 목요일, 금요일, 토요일, 일요일에 걸쳐 “Port Village Busan 2026”이라는 이름으로 개최되며, 문화 교류뿐만 아니라 비즈니스 및 관광 분야 관계자들도 참여할 예정이다. 약 25만 명 이상의 시민과 관광객이 방문할 것으로 예상된다.