images

ПУСАН ХОТОД ТҮГЖРЭЛИЙН АСУУДЛААР БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТАД УЛААНБААТАР ХОТЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ХАМРУУЛАХААР БОЛЛОО.

Үйл явдлын мэдээ

2026-03-25

4

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Пусан хотын Глобал хотын сангийн менежер Ким Сон Ми-г хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтаар ирэх 6-р сард зохион байгуулахаар төлөвлөж буй “Ухаалаг зам тээвэр ба нийтийн тээврийн шинэлэг чадамжийг батжуулах” сэдэвт сургалтын талаар санал солилцлоо.

Энэ удаагийн сургалт нь тус Консулын газрын 2025 онд өгсөн хүсэлтээр зохион байгуулагдахаар болсон ба энэ жил Улаанбаатар хот болон Пусан хот хооронд найрамдалт харилцаа байгуулсны 10 жилийн ой тохиож буйгаараа онцлог юм.

 Тус сургалтад Улаанбаатар хотоос зам тээвэр болон нийтийн тээврийн салбарын 10 төрийн албан хаагч хамрагдах ба бүх зардлыг Пусан хотын Глобал хотын сангаас хариуцах юм.

 부산광역시에서 교통 혼잡 문제 해결을 위한 단기 연수에 울란바토르시 전문가들이 참여한다.

 주부산 몽골 영사 자담바께서 부산 글로벌 도시 재단 김성미 담당관과 접견하고, 오는 6월 개최 예정인 「스마트 교통 및 대중교통 역량 강화」 연수 프로그램에 대해 논의했다.

 이번 연수는 주부산 몽골영사관의 2025년 제안에 따라 추진된 것으로, 특히 올해 울란바토르시와 부산광역시 간 우호 협력 관계 수립 10주년을 맞아 그 의미를 더한다.

 연수에는 울란바토르시의 도로 교통 및 대중교통 분야 공무원 10명이 참여할 예정이며, 관련 비용은 부산시 글로벌 도시 재단이 전액 지원한다.