images

NEAR-Н ГИШҮҮН ОРНУУДЫН УУЛЗАЛТАД МОНГОЛ УЛСААС 15 АЙМГИЙН 30 ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦЛОО.

Үйл явдлын мэдээ

2026-03-23

7

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа БНСУ-ын Кёнжү хотод Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны Хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын хөгжлийн төлөөх солилцооны гишүүн орон нутгуудын хуралд оролцлоо.

Тус хуралд Умард Кёнсан мужийн Эдийн засгийн асуудал хариуцсан дэд дарга Ян Гэм Хи, TSC-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга И Хи Соб, БНХАУ-аас Пусан хотод суугаа Ерөнхий консул, ОХУ-аас Пусан хотод суугаа Ерөнхий консул, Казахстан Улсаас Пусан хотод суугаа Ерөнхий консул, 7 орны 43 орон нутгийн төлөөлөгчид болон холбогдох 7 байгууллага зэрэг нийт 140 орчим төлөөлөгчид оролцлоо.

Энэ жилийн хувьд Монгол Улсаас 15 орон нутгийн 30 албан хаагчид бүхий өргөн бүрэлдэхүүнээр тус хуралд оролцож буйгаараа онцлог юм.

Уг хурал нь гишүүн байгууллагуудын хамтын ажиллагаа, хүний нөөцийн сүлжээг бэхжүүлэх, тухайн жилийн арга хэмжээний төлөвлөгөө болон гишүүн байгууллагуудын амжилттай бодлогыг харьцуулан судлах зорилгоор жил бүр зохион байгуулагддаг арга хэмжээ юм.

 동북아시아 지방정부연합(NEAR) 회원정부 워크숍에 몽골에서 15개 아이막(주)의 30명 대표가 참석했다.

 주부산 몽골영사관 자담바 영사께서 대한민국 경주시에서 동북아시아 지방정부연합(NEAR) 사무국이 주최한 동북아시아 지역 공동 발전을 위한 회원정부 워크숍에 참석하였다.

 이번 워크숍에는 경상북도 경제부지사 양금희, TSC 사무총장 이희섭, 주부산 중국 총영사, 주부산 러시아 총영사, 주부산 카자흐스탄 총영사를 비롯해 7개국 43개 지방정부 대표와 관련 7개 기관 등 총 약 140여 명의 대표가 참석하였다.

 특히 올해는 몽골에서 15개 지방정부 소속 30명의 공무원이 참여하는 등 비교적 큰 규모의 대표단이 참석한 것이 특징이다.

 본 워크숍은 회원 기관 간 협력과 인적 네트워크를 강화하고, 연간 행사 계획을 공유하며, 각 회원 기관의 우수 정책을 비교·연구하기 위해 매년 개최되는 행사이다.