images

“СУДАЛЖ ХӨГЖЬЕ-2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗУРГАА ДУГААР САРД БОЛНО.

Мэдээлэл

2026-03-18

20

“СУДАЛЖ ХӨГЖЬЕ 2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ ГИШҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

 Зохион байгуулах хорооны гишүүд:

 Цагаан-Өвгөний Жадамбаа - Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул /MSC Engineering of SNU/

 Гантөмөрийн Хонгорзул – БНСУ, Гёнсан их сургуулийн багш, Мишээл хүрээлэнгийн үүсгэн байгуулагч /Ph.D./

 Энхбаатарын Уянга – ШУТИС, Менежментийн сургууль, Мишээл хүрээлэнгийн УЗ-н гишүүн /Ph.D./

 Чой Ми Хи – БНСУ, Масаны их сургууль, Нөхөн сэргээх эмчилгээний тэнхимийн профессор, Мишээл хүрээлэнгийн УЗ-н гишүүн /Ph.D./

 Батмөнхийн Шүрэнцэцэг – БНСУ, Гёнсан их сургууль, Үйлдвэрлэлийн менежментийн тэнхим, Мишээл хүрээлэнгийн УЗ-н гишүүн /Докторант/

 Амаржаргалын Гандолгор – МУБИС - Хүмүүнлэг, Нийгмийн ухааны сургууль, Мишээл хүрээлэнгийн УЗ-н гишүүн /Ph.D./

 Одсүрэнгийн Болд-Эрдэнэ – МУБИС – Биеийн тамирын сургуулийн захирал /Ph.D./

 Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд “Мишээл судалгааны хүрээлэн”-тэй хамтран БНСУ-ын өмнөд бүсийн их, дээд сургуулийн магистр, докторын зэрэг горилж буй оюутнууд, Монгол улсын их сургуулийн багш, эрдэм шинжилгээний судлаачдын дунд Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, шинжлэх ухаанд суурилсан хөгжил, инновац, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх үндэсний зорилтуудтай уялдуулан шилдэг судалгааны бүтээл шалгаруулах, улмаар олон улсын академик платформыг бүрдүүлэх зорилгын дор “СУДАЛЖ ХӨГЖЬЕ-2026” ЭШХ-ыг 2026 оны 6 дугаар сарын 4-5 өдрүүдэд Пусан хотноо зохион байгуулах гэж байна.

🎓 Эрхэм хүндэт Эрдэмтэн, багш нар, судлаач оюутнууд та бүхнийг “Судалж хөгжье-2026” ЭШХ-д бүтээлээ ирүүлэхийг урьж байна.

Хурлын сэдвүүд:

Мэдээллийн технологи

Биотехнологи

Хүмүүнлэгийн ухаан

Физик шинжлэх ухаан / Инженерчлэл

Эрүүл мэндийн шинжлэх ухаан

Нийгмийн шинжлэх ухаан

Байгаль орчны шинжлэх ухаан / Геологи

Нэмэлт сэдэв: Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө:

Авто замын түгжрэл

Агаарын бохирдол

Дэд бүтэц

 Товч хураангуй хүлээн авах хугацаа: 2026.04.10

 Бүрэн өгүүлэл хүлээн авах хугацаа: 2026.04.30

 Мэдээлэл авах цахим шуудан хаяг:

[email protected]

 010-8519-2072 (Солонгост)

 7785-8388 (Монголд)