images

МОНГОЛ УЛСААС БНСУ-ЫН ПУСАН ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗАР БАЙГУУЛАГДСАНЫ 10 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ПУСАН ХОТОД МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТР БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ ТОГЛОЛТОО ЭНЭ ОНЫ 9-Р САРД ЗОХИОН БАЙГУУЛНА.

Үйл явдлын мэдээ

2026-03-09

7

 Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Пусан хотын Үндэсний Урлагийн төвийн дарга И Жон Ёб-той албан уулзалт хийлээ.

 Улаанбаатар хот - Пусан хотын найрамдалт харилцаа байгуулсны 10 жилийн ой, Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд Монголын Үндэсний урлагийн их театрын бүрэн хэмжээний тоглолтыг Пусан хотын Үндэсний Урлагийн төвийн Их танхимд 2026 оны 9-р сарын 11, 12-нд тус Консулын газрын санаачилгаар зохион байгуулах санал гаргасныг Пусан хотын Үндэсний Урлагийн төвийн дарга И Жон Ёб дэмжиж, МҮУИТ-ын бүрэн хэмжээний тоглолтыг зохион байгуулахаар талууд тохиролцлоо.

 Тус бүрэн хэмжээний тоглолт нь Пусан хотод анх удаа тоглогдох гэж буйгаараа онцлог бөгөөд хоёр улсын соёл, урлагийн солилцоо, талуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах чухал ач холбогдолтой болно хэмээн үзэж байна.

 주부산몽골영사관 설립 10주년을 맞이하여 부산에서 몽골 국립예술단 대규모 공연을 9월에 개최

 주부산몽골영사 자담바께서 국립부산국악원 이정엽 원장과 공식 면담을 가졌다.

 이번 면담에서는 울란바토르 시와 부산광역시 간 우호협력 수립 10주년과 주부산몽골영사관 설립 10주년을 기념하여, 몽골 국립예술단의 대규모 공연을 국립부산국악원 대공연장에서 2026년 9월 11일과 12일 이틀간 개최하는 방안을 논의하였다.

주부산몽골영사관의 제안으로 추진된 이번 공연 개최 제안을 이정엽 원장님께서 지지함에 따라, 양측은 몽골 국립예술단의 대규모 공연을 부산에서 개최하기로 합의하였다.

 이번 대규모 공연은 부산에서 처음으로 선보이는 몽골 국립예술단 공연이라는 점에서 의미가 크며, 양국 간 문화·예술 교류를 확대하고 상호 협력을 새로운 수준으로 발전시키는 중요한 계기가 될 것으로 기대되고 있다.