images

ГВАНЖУ ХОТОД ЯВУУЛЫН КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ.

Үйл явдлын мэдээ

2026-03-02

11

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар 2026 оны 2-р сарын 28-ны Бямба гарагт Гванжу хот болон тус бүс нутгийн ойр орчмын хотуудад ажиллаж амьдарч буй Монгол иргэдэд Явуулын консулын үйлчилгээ үзүүллээ.

Алслагдмал бүс нутагт оршин суугаа иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор зохион байгуулсан энэ удаагийн арга хэмжээний хүрээнд төрсний бүртгэл, гэрлэлт бүртгэл, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл, итгэмжлэл, нотариатын гэрчлэл болон бусад бусад бүх төрлийн лавлагаа олгох үйлчилгээг үзүүлж ажиллаа.

Мөн төрийн үйлчилгээнээс гадна банк санхүү, нийгмийн халамж, үл хөдлөх хөрөнгө, эрүүл мэндийн зэрэг салбарын байгууллагууд хамтран ажиллаж иргэдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэв. Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Төрийн банк, “GME”, “Е9 pay”, ”Hanpass”, "iLease" орон сууц лизингийн үйлчилгээ, “KT” үүрэн телефоны оператор, “AUTOWELLS” зэрэг байгууллагууд оролцож, давхардсан тоогоор 346 иргэнд тус тусын чиглэлээр үйлчилгээ үзүүллээ.

Нэг дороос олон төрлийн үйлчилгээг шуурхай хүргэхэд Өмнөд Чолла муж дахь Монгол Улсын Өргөмжит Консул Ким Мён Гүн тэргүүтэй Гванжу хотын Монгол соёлын төвийн хамт олон дэмжиж ажиллаа.

 Дараагийн явуулын консулын үйлчилгээ 4-р сард Тэгү хот, 6-р сард Мугпу хот, 8-р сард Гуми хот, 10-р сард Гванжу хот хотуудад явуулах бөгөөд тухайн сарын эхний долоо хоногт өдөр, хугацаа, байршлыг мэдээлэх болно.

 광주광역시에서 찾아가는 영사 서비스 제공

 주부산몽골영사관은 2026년 2월 28일(토) 광주광역시 및 인근 지역에 거주·근무하는 몽골 국민들을 대상으로 찾아가는 영사 서비스를 실시하였다.

 이번 찾아가는 영사 서비스는 원거리 지역에 거주하는 국민들에게 행정 서비스를 보다 가까이 제공하기 위해 마련되었으며, 출생신고, 혼인신고, 생체정보 등록, 위임장 및 공증 업무, 각종 증명서 발급 등 다양한 영사 업무를 처리하였다.

 또한 영사 업무 외에도 은행·금융, 사회복지, 부동산, 의료 등 여러 분야의 기관들이 함께 참여하여 상담 및 정보를 제공하였다. 구체적으로 고용·사회보장 서비스센터, State bank, “GME”, “Е9 pay”, “Hanpass”, “iLease” 주택 리스 서비스, “KT” 이동통신사, “Out wells” 등 기관이 참여하였으며, 총 346명(중복 포함)에게 각 분야별 서비스를 제공하였다.

 한 자리에서 다양한 서비스를 신속하게 제공할 수 있도록 전남 지역 몽골 명예영사인 김명군을 비롯해 광주 몽골문화센터 관계자께서 적극 지원하였다.

 다음 찾아가는 영사 서비스는 4월에 대구광역시, 6월에 목포시, 8월에 구미시, 10월 광주광역시에서 각각 실시될 예정이며, 해당 월의 첫째 주에 구체적인 날짜, 시간 및 장소를 공지할 예정이다.