images

NEAR ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР ТАЛУУД САНАЛ СОЛИЛЦЛОО.

Үйл явдлын мэдээ

2026-02-23

11

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинтай албан уулзалт хийв.

Уулзалтаар тус холбооны үйл ажиллагаа, жил бүр зохион байгуулдаг арга хэмжээ, төрийн албан хаагчдын чадавхжуулах сургалтын хөтөлбөр, мөн Монгол, БНСУ-ын орон нутгийн захиргаадын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

NEAR нь 1996 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 6 улсын 82 орон нутгийг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм. Монгол Улсаас Улаанбаатар хот болон 21 аймаг тус холбооны гишүүнээр элссэн байна. 2023 оноос төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг сургалтад Монгол Улсын төрийн албан хаагчдыг түлхүү хамруулах зорилт тавин ажиллаж байгааг онцлов.

Консул Ц.Жадамбаа NEAR-ийн сургалт, төсөл хөтөлбөрүүд нь хоёр улсын орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэж, Консулын газраас цаашид бүх талаар дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр Монгол Улсаас Пусан хотод суугаа Консулын газар байгуулагдсаны 10 жилийн ой, мөн NEAR байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг дурдан, талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдэв.

NEAR와의 협력 확대 방안에 대하여 양측은 의견을 교환하였다.

이번 면담에서는 NEAR의 주요 활동과, 공무원 역량강화 연수 프로그램, 몽골과 대한민국 지방정부 간 협력 증진 방안 등에 대해 폭넓은 의견을 교환하였다.

NEAR는 1996년에 설립되어 현재 6개국 82개 지방자치단체를 회원으로 두고 있는 협력 기구입니다.

몽골에서는 울란바토르시를 비롯하여 21개 아이막이 동 기구의 회원으로 가입해 있습니다.

또한 2023년부터 공무원 역량강화 연수 프로그램을 시행하기 시작하였으며, 해당 연수에 몽골국 공무원들의 참여를 확대하는 것을 주요 목표로 추진하고 있음을 강조하였습니다.

차강-웁궁 자담바 영사는 NEAR의 연수 및 각종 사업‧프로그램이 양국 지방자치단체 간 협력 강화에 실질적으로 기여하고 있음을 평가하고, 향후에도 영사관쭉에서 전폭적인 지원과 긴밀한 협력을 이어 나가겠다는 뜻을 밝혔습니다.

아울러, 면담 과정에서 몽골국 부산 주재 영사관 개설 10주년과 NEAR 설립 30주년이 금년에 함께 도래하였음을 언급하고, 양측은 이를 계기로 향후 협력 관계를 더욱 확대‧발전시켜 나가기 위해 적극 협력하기로 의견을 같이하였습니다.