ЗАРЛАЛ
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар 2026 оны 2-р сарын 28-ны өдөр /Бямба гараг/ Гванжу хотод ЯВУУЛЫН КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлэх тул тус бүс нутагт болон түүний ойр орчмын хотуудад оршин суугаа иргэд Та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү.
Үйлчилгээ үзүүлэх байгууллагууд:
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв
- Сөүл дэх “Төрийн банк”-ны төлөөлөгчийн газар
- “Инвескор орон сууцны лизинг” санхүүгийн байгууллага
-"GME"– Мөнгөн шилжүүлгийн компани зэрэг байгууллагууд оролцож, иргэдэд үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, үйлчилгээ үзүүлнэ.
Консулын үйлчилгээтэй холбоотой асуудлаар 051-465-9996 холбогдоно уу.
Хаяг: 광주광역시 서구 경열로17번길9