images

“МӨНХӨӨ” БАРИМТАТ КИНО-г ӨНӨӨДӨР БНСУ-ЫН ONN 닥터 TV-ЭЭР ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ.

Мэдээлэл

2026-02-20

12

МОНГОЛ - БНСУ хооронд соёлын солилцооны хүрээнд Пусан хотод зохион байгуулагдаж эхэлсэн “МОНГОЛЫН КИНО ӨДРҮҮД” фестивалийн шилдэг уран бүтээлийн нэг “Мөнхөө” баримтат кино өнөөдөр 22:00 цагаас “ONN 닥터” кабелийн ТВ-ээр үзэгчдийн хүртээл болоход бэлэн боллоо.

Найруулагч М.Төгөлдөрийн бүтээл “Мөнхөө” баримтат киноны товч агуулга:

Хотод төрж өссөн Мөнхөө хүү, аав ээжийнхээ хөдөө нэг жил амьдрах шийдвэрийг даган Баянхонгор аймгийн Галуут суманд очиж амьдарна. Хөдөө нутагт, малчин ахуйд зохицох Мөнхөө хүүгийн хувьд бүх зүйл шинэ сонин байлаа. Нэг жилийн хугацаанд сургуульд орж, дүүтэй болж, отор хийж, жилийн дөрвөн улиралдаа зохицон гэр бүлийн хамт нүүдэллэн амьдарна.

Өнөөдөр 22:00 цагаас ONN 닥터 телевизээр хүлээн авч үзнэ үү.

(Суваг: SK B tv 270, KT genie TV 262, LG HelloVision 245, JCN 155)

 “뭉후” 기록영화, 오늘 대한민국 ONN 닥터 TV에서 방영

몽골–대한민국 문화 교류의 일환으로 부산에서 개최되고 있는 “몽골 영화의 날” 페스티벌의 대표 상영작 중 하나인 몽골 기록영화 “뭉후”가 오늘 밤 22시, ONN 닥터 케이블 TV를 통해 시청자 여러분을 찾아간다.

 기록영화 “뭉후”는 감독 투굴두르 (M.Tuguldur)의 작품이다.

줄거리 요약:

도시에서 태어나 자란 몽후는 부모님의 결정에 따라 시골에서 1년간 살게 되며, 바양헝거르 아이막의 갈로트 군으로 이사한다. 유목 생활과 목축 중심의 삶은 몽후에게 모든 것이 새롭고 낯설었다. 그는 1년 동안 학교에 다니기 시작하고, 동생이 태어나며, 가축을 몰아 이동하는 오토르(계절 방목)를 경험한다. 또한 사계절의 변화에 맞춰 가족과 함께 이동하며 살아가는 법을 배워 나간다.

 오늘 밤 22시, ONN 닥터 TV에서 시청하실 수 있다.

(채널 번호: SK B tv 270번, KT genie TV 262번, LG HelloVision 245번, JCN 155번)