images

КИМХЭ ХОТЫН ӨРГӨМЖИТ КОНСУЛ КИМ ИН ТЭ-г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

Үйл явдлын мэдээ

2026-02-10

7

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа консул Ц.Жадамбаа БНСУ-ын Кимхэ хотод суугаа Өргөмжит консул Ким Ин Тэ-г хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтаар консул Ц.Жадамбаа Өргөмжит консул Ким Ин Тэ-ийн өнгөрсөн жилүүдэд хийж гүйцэтгэсэн ажлуудаа танилцахын зэрэгцээ 2026 онд Консулын газрын үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан хийхээр төлөвлөж буй ажлуудыг танилцууллаа. Түүнчлэн тус уулзалтаар БНСУ-ын Өмнөд бүсэд оршин суугаа иргэдийн эрх ашгийг хамгаалах болон бусад чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.

Өргөмжит консул Ким Ин Тэ нь 2016 оноос эхлэн БНСУ-д суугаа Өргөмжит консулаар томилогдон одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд спорт, урлагийн олон тооны арга хэмжээг зохион байгуулах зэрэг хоёр улсын хамтын ажиллагааг дэмжин ажиллаж ирсэнд нь Консул Ц.Жадамбаа талархал илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд 2026 онд Пусан хотод суугаа Консулын газрын 10 жилийн ойн арга хэмжээнүүдийг Өргөмжит Консулын зүгээс бүхий л талаар дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.

김해시 명예영사 김인태 접견

주부산몽골영사 자담바께서 김해시 몽골 명예영사 김인태를 접견하고 면담을 가졌다.

이번 면담에서 자담바 영사께서 명예영사 김인태가 지난 수년간 수행해 온 활동들을 청취하는 한편, 2026년 주부산몽골영사관 설립 10주년을 맞아 계획 중인 행사 및 사업들을 소개하였다. 또한 대한민국 남부 지역에 거주하는 몽골 국민들의 권익 보호를 비롯한 다양한 분야에서 향후 추진할 협력 방안에 대해 의견을 교환하였다.

김인태 명예영사께서 2016년부터 몽골 명예영사로 임명되어 현재까지 활동하고 있으며, 그동안 스포츠와 예술 등 다양한 행사를 조직·지원하며 양국 간 협력 증진에 기여해 온 데 대해 자담바 영사께서 깊은 감사의 뜻을 전했다.

 면담 말미에 김인태 명예 영사께서 2026년 주부산몽골영사관 설립 10주년 기념 행사와 관련하여 명예영사관 차원에서 적극 지원하겠다는 뜻을 밝혔다.