images

“ДЭЛХИЙН ХОТУУДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН УУЛЗАЛТ” ИРЭХ 10-Р САРД ПУСАН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Үйл явдлын мэдээ

2026-02-03

19

 Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Глобал хотуудын аялал жуулчлалыг дэмжих агентлагийн Ерөнхий нарийн бичгийн дарга Кан Да Ын-тай уулзлаа.

 Консул Ц.Жадамбаагийн зүгээс өнгөрөгч 10 дугаар сард “Дэлхийн хотуудын аялал жуулчлалын анхдугаар уулзалт”-ыг Пусан хотод амжилттай зохион байгуулсан Ерөнхий нарийн бичгийн дарга Кан Да Ын-д баяр хүргээд ирэх 10 дугаар сард 2 дахь удаагаа зохион байгуулагдах тус арга хэмжээний “В2В” хөтөлбөрт Монголын аялал жуулчлалын салбарын аж ахуй нэгж байгууллагуудыг түлхүү оролцуулах тал дээр дэмжиж ажиллахыг хүслээ.

 Глобал хотуудын аялал жуулчлалыг дэмжих агентлаг нь 2002 онд байгуулагдсан ба одоогоор олон улсын 143 хот, 56 төрийн бус байгууллагыг өөртөө нэгтгэсэн, аялал жуулчлалын салбарыг сурталчлах зорилго бүхий томоохон байгууллага юм.

 Тус байгууллага нь 2025 оны 10-р сард “Дэлхийн хотуудын аялал жуулчлалын анхдугаар уулзалт”-ыг Пусан хотноо амжилттай зохион байгуулсан ба энэ жил мөн адил 10-р сард тус арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

“글로벌 도시 관광 서밋” 올해 10월 부산에서 개최

 주부산몽골영사 자담바께서 글로벌도시 관광진흥기구 사무총장 강다은과 면담을 가졌다.

자담바 영사님께서 지난 10월 부산에서 성공적으로 개최된 「제1회 글로벌도시 관광서밋」을 주관한 강다은 사무총장에게 축하의 뜻을 전하는 한편, 올해 10월 제2회로 개최될 예정인 본 행사에서 B2B 프로그램에 몽골 관광 분야의 기업 및 기관들이 보다 적극적으로 참여할 수 있도록 지원해 줄 것을 요청하였다.

 글로벌도시 관광진흥기구는 2002년에 설립된 국제 관광기구로, 현재 전 세계 143개 도시와 56개 비정부기구를 회원으로 두고 있으며, 관광 산업의 홍보와 도시 간 협력 증진을 목적으로 하는 대표적인 국제기구이다.

 본 기구는 2025년 10월 부산에서 「제1회 글로벌 도시 관광 서밋」를 성공적으로 개최하였으며, 올해 역시 10월 부산에서 본 행사를 개최할 예정이다.