images

БНХАУ-С БНСУ-ЫН ПУСАН ХОТОД СУУГАА ЕКГ-ААС ЗОХИОН БАЙГУУЛСАН МОРЬ ЖИЛИЙГ УГТСАН ЦАГААН САРЫН БАЯРТ ОРОЛЦЛОО.

Үйл явдлын мэдээ

2026-02-02

13

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа БНХАУ-аас БНСУ-ын Пусан хотод суугаа ерөнхий консулын газраас зохион байгуулсан Цагаан сарын хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо.

 Тус арга хэмжээнд ОХУ-аас Пусан хотод суугаа ерөнхий консул Оксана Дудник, БНСВУ-аас Пусан хотод суугаа ерөнхий консул Дуан Пионран, харьяа бүс нутгийн улс төрчдийн төлөөл, төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон Пусан хотын хятад оюутнуудын төлөөлөл гэх зэрэг салбар бүрийн төлөөлөгчид бүхий 300 орчим зочин оролцлоо.

 Ерөнхий консул Чэн Ри Бао тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “2025 онд Кёнжү хотод болсон APEC-ийн арга хэмжээнд Ши Жиньпин дарга оролцож, мөн И Жэмён ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын талаар дурдсан ба мөн тус Ерөнхий консулын газар нь Хятадын Засгийн газрын халуун дулаан бодлогыг харьяа бүс нутгийн иргэдэд хүргэж байгаа бөгөөд цаашид ч олон улсын харилцааны хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна” хэмээн онцоллоо.

 주부산중국총영사관 주최, 말 띠를 맞이한 설 행사 참석

주부산몽골영사 자담바는 주부산중국총영사관이 주최한 말 띠를 맞이한 설 행사에 참석하였다.

 이번 행사에는 러시아 연방 주부산러시아 총영사 옥사나 두드니크, 베트남 사회주의공화국 주부산총영사 두안 피온란, 관할 지역 정치인 대표, 비정부기구 관계자, 부산 지역 중국 유학생 대표 등 각계각층 인사 약 300여 명이 참석했다.

 행사는 주부산중국총영사 진일표 총영사가 개회사를 하며 시작됐다. 그는 인사말에서

“2025년 경주에서 개최된 APEC 정상회의에 시진핑 주석이 참석했으며, 이재명 대통령의 중국 국빈 방문”을 언급했다. 또한 “주부산중국총영사관은 중국 정부의 온기를 관할 지역 주민들에게 전하고 있으며, 앞으로도 국제 교류와 협력의 발전에 적극적으로 기여해 나가길 기대한다”고 강조했다.