images

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД ХӨЛИЙН СУДАСНЫ ӨРГӨСЛИЙГ ЭМЧЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ, ИРГЭДДЭЭ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Үйл явдлын мэдээ

2026-01-28

36

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар нь Ким Бён Жүн Рэдаси эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Энэхүү санамж бичгийн зорилго нь Монгол Улсын хөлийн судасны өргөсөл оношилгоо эмчилгээний мэргэшсэн эмч, эмнэлгийн салбарын ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулах хамтын ажиллагаа эхлүүлэх, БНСУ-д оршин сууж буй иргэддээ хөнгөлөлттэй үнээр эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд оршиж байгаа юм.

Ким Бён Жүн Рэдаси эмнэлэг нь 20 жилийн түүхтэй хөлийн вений судасны өргөсөл оношилгоо эмчилгээний мэргэшсэн, дахилтгүй эмчлэх арга замыг баримтлан ажилладаг олон улсад магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг юм.

 사회적 책임의 일환으로 하지정맥류 치료 분야 전문 의료진 양성 및 할인 의료서비스 제공을 위한 업무협약 체결

 주부산몽골영사관은 김병준 레다스 흉부외과 업무협약(MOU)을 체결하였다.

 이번 협약의 목적은 몽골 내 하지정맥류 진단 및 치료 분야의 전문 의료진과 의료 종사자들의 역량 강화를 위한 교육 프로그램을 공동으로 추진하고, 대한민국에 거주 중인 몽골 국민들에게 할인된 가격으로 의료 서비스를 제공하는 데 있다.

 김병준 레다스 흉부외과는 20년의 역사를 지닌 하지정맥류 진단 및 치료 전문 병원으로, 재발을 최소화하는 치료 방식을 바탕으로 운영되고 있으며, 국제적으로 공인된 의료기관이다.