images

ГВАНЖҮ ХОТЫН ӨРГӨМЖИТ КОНСУЛ КИМ МЁН ГҮН-г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

Үйл явдлын мэдээ

2026-01-26

56

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа консул Ц.Жадамбаа БНСУ-ын Гванжү хотод суугаа өргөмжит консул Ким Мён Гүн-ийг хүлээн авч уулзав.

Энэхүү уулзалтаар консул Ц.Жадамбаа 2026 онд Консулын газрын үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд төлөвлөж байгаа ажлыг танилцууллаа. Мөн 2026 онд хэрэгжүүлэх суугаа оронд оршин суугаа иргэдийн эрх ашгийг хамгаалах болон бусад чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.

Өргөмжит Консул Ким Мён Гүн нь Гванжү хот дахь Монгол соёлын төвийг үүсгэн байгуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл үйл ажиллагааг тогтмол авч явж ирсэн. Үүний зэрэгцээ жил бүр өөрийн хариуцсан тойргийн оюутнуудад тэтгэлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж, Монгол Улс болон БНСУ-ын бизнес, соёлын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулж буй явдалд Консул Ц.Жадамбаа талархал илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд 2026 онд Пусан хотод суугаа Консулын газрын 10 жилийн ойн арга хэмжээнүүдийг Өргөмжит Консулын зүгээс бүхий л талаар дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.

 광주 명예영사 김명군 접견

 주부산몽골 영사 자담바는 광주에 주재하는 몽골 명예영사 김명군을 접견하고 면담을 가졌다.

 이번 면담에서 영사 자담바는 2026년 영사관 설립 10주년을 맞아 계획하고 있는 주요 행사들을 소개하였으며, 2026년에 한국에 거주 중인 몽골국민의 권익 보호를 비롯한 여러 분야에서 추진할 사업들에 대해 상호 의견을 교환하였다.

 김명군 명예영사는 광주에 몽골 문화센터를 설립하여 현재까지 지속적으로 운영해 왔으며, 매년 관할 지역 내 학생들을 대상으로 장학금 지원 프로그램을 시행하는 등 몽골과 대한민국 간의 비즈니스 및 문화 교류 증진에 큰 기여를 해 왔다. 이에 대해 영사 자담바는 깊은 감사의 뜻을 표했다.

 면담 말미에 김명군 명예영사는 2026년 주부산몽골영사관 설립 10주년 기념 행사와 관련하여 명예영사관 차원에서 적극지원 지원하겠다는 뜻을 밝혔다.