images

МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЖ БУЙ ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН ЦААШИД КИБЕР ГЭМТ ХЭРЭГ, ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛД МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ, ХӨТӨЛБӨРИЙГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО.

Үйл явдлын мэдээ

2026-01-21

50

Монгол улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Крнсул Ц.Жадамбаа БНСУ-ын Шилла их сургуульд “Чадавхыг Бэхжүүлэх” сэдэвт мэргэшүүлэх сургалтад хамрагдаж буй Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Хадборгил тэргүүтэй 21 аймгийн цагдаагийн алба хаагчдын төлөөллийг хүлээн авч уулзав.

Энэхүү мэргэшүүлэх сургалтыг БНСУ-ын Пусан хотын Шилла их сургуулийн Цагдаа, төрийн захиргааны тэнхимээс зохион байгуулж байгаа бөгөөд тус сургалт нь 1 сарын хугацаатай юм. Тус сургалтаар БНСУ-ын орчин үеийн нийтийн аюулгүй байдлын тогтолцоо, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого (CPTED), кибер гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа гэх зэрэг мэргэжлийн онолын мэдлэг олгохоос гадна Пусаны цагдаагийн газар болон холбогдох байгууллагын үйл ажиллагаатай танилцах зэрэг хөтөлбөрүүд багтаж байгаа юм.

 Уулзалтын үеэр Консул Ц.Жадамбаа сургалтад хамрагдаж буй алба хаагчидтай тус сургалтын чанар болоод агуулгын талаар санал солилцов. Түүнчлэн консулын тойргийн цагдаагийн газруудыг Монголын цагдаагийн газруудтай холбож ажиллахын зэрэгцээ онцгойлон хар тамхитай тэмцэх болон кибер гэмт хэрэгтэй тэмцэх тал дээр туршлага солилцох, сургалтад хамруулах зэрэг асуудлуудыг онцгойлон дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

 전문성 향상 교육을 받고 있는 경찰 공무원들과 면담하여, 향후 사이버 범죄 및 마약 범죄 대응 분야의 전문화 교육·훈련 프로그램을 확대해 나가는 방안에 대해 의견을 교환하였다.

 신라대학교에서 ‘역량 강화’ 주제로 전문화 교육 과정에 참여 중인 날라이흐구 경찰서 형사과 소속 형사 선임수사관이자 경찰 소령인 하드보르길을 비롯한 몽골 21개 아이막(도)의 경찰 공무원 대표단과 면담하였다.

 이번 전문화 교육은 신라대학교 경찰·행정학과가 주관하여 진행되고 있으며, 교육 기간은 1개월이다. 본 교육 과정에서는 대한민국의 현대적 공공안전 시스템, 범죄예방환경설계(CPTED) 정책, 사이버 범죄 수사 기법 등과 같은 전문 이론 교육은 물론, 부산경찰청 및 관련 기관의 업무 현장 견학 등 다양한 프로그램이 포함되어 있다.

 면담 자리에서 자담바 영사는 교육에 참여 중인 경찰 공무원들과 교육의 질과 내용에 대해 의견을 나누었다. 또한, 관할 지역 경찰기관과 몽골 경찰기관 간의 협력 체계를 구축하는 한편, 특히 마약 범죄 및 사이버 범죄 대응 분야에서의 경험 공유와 교육 참여 확대를 적극적으로 지원해 나가겠다는 의지를 밝혔다.