images

ПУСАН ХОТЫН КОНЦЕРТ ИХ ТАНХИМЫН ЗАХИРАЛ ПАК МИН ЖОН-той УУЛЗАЖ, СОЁЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Үйл явдлын мэдээ

2026-01-12

13

Монгол улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Цаган-Өвгөний Жадамбаа Пусан хотын Концертын их танхимын дарга Пак Мин Жон болон холбогдох албаны төлөөлөгчидтэй ажил хэргийн уулзалт хийлээ.

 Энэхүү уулзалтаар 2026 онд Монгол улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд Монгол улсын үндэсний урлаг, соёлын арга хэмжээг Пусан хотын иргэдэд сурталчлан таниулах ажлыг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

 Пусан хотын Концертын их танхимын захирал Пак Мин Жоний зүгээс уг соёлын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

 Пусан хотын Концертын их танхим нь 2025 оны 06-р сард ашиглалтад орсон дуу өсгөгч ашигладаггүй дууны өндөр акустик бүхий мэргэжлийн их танхим гэдгээрээ онцлог бөгөөд БНСУ-д хоёрт орох 2011 хүний суудалтай мэргэжлийн концертын их танхим юм.