images

ПУСАН, МОНГОЛ ХОЁР ТАЛЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ХАРИЛЦААГ БЭХЖҮҮЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР ТАЛУУД ТОХИРОЛЦЛОО.

Үйл явдлын мэдээ

2026-01-06

15

БНСУ-ын Пусан хотын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шинэ оны нээлтийн хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа оролцлоо.

Тус арга хэмжээнд Пусан хотын дарга Пак Хён Жүн, Пусан хотын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын дарга Ян Жэ Сэн, Пусан хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ан Сон Мин, Үндэсний Ассамблейн гишүүд, гадаад улс орнуудын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, бизнесийн болон олон нийтийн байгууллагын төлөөлөгчид зэрэг нийт 600 орчим зочид, төлөөлөгчид оролцов.

Консул Ц.Жадамбаа Пусан хотын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим болон Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим хоорондын найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашдын олон талт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар Пусан хотын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын дарга Ян Жэ Сэнтэй уулзаж, санал солилцов.

Арга хэмжээний хүрээнд дотоод болон гадаадын эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан бүс нутгийн эдийн засгийн хямралыг шуурхай даван туулах боломж, арга замуудын талаар хэлэлцсэн юм.