images

БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ОЛОН УЛСЫН АРГА ХЭМЖЭЭНД МОНГОЛ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Үйл явдлын мэдээ

2025-12-02

20

БНСУ-ын Умард Кёнсан мужийн Ысан сумын Спортын ордонд зохион байгуулагдсан Солонгос Үндэсний бөхийн олон улсын тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцлоо. Уг арга хэмжээнд Консул Ц.Жадамбаа оролцож баг тамирчдаа дэмжив.

БНСУ-ын Үндэсний бөхийн холбооноос жил бүр зохион байгуулдаг тус тэмцээнийг энэ жил Ысан сумын Үндэсний бөхийн холбоо болон Ысан Спортын ордон хамтран зохион байгуулав. Тэмцээнд нийт 8 орны 90 гаруй мэргэжлийн шилдэг тамирчид оролцсон бөгөөд Монгол Улсаас Улсын заан М.Өсөхбаяр дасгалжуулагчаар ахлуулсан 12 тамирчин оролцлоо.

Олон улсын тамирчдын сонгон шалгаруулалтыг ерөнхий зохион байгуулагч БНСУ-ын Үндэсний бөхийн холбоо явуулж, олон орны тамирчид Солонгос Үндэсний бөхийн арга барилаар хүч сорин барилдав.

Тэмцээний дүнгээр Монгол Улсын Улсын арслан Э.Батмагнай 4-р байранд, эмэгтэйчүүдийн төрөлд Ч.Сүнжидмаа 2-р байр, У.Анужин 4-р байр эзэлсэн амжилт үзүүлэв.