ЗАРЛАЛ Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс болон Пусан хотод суугаа Консулын газраас БНСУ-ын Чэжү хотод оршин суугаа иргэд Та бүхэнд явуулын консулын үйлчилгээ үзүүлнэ.
Хугацаа: 2025 оны 11-р сарын 29-ний өдөр (Бямба гараг) 10:00-18:00 цаг
Хаяг: 제주시 중앙로 56, 우리은행 3층 (제주특별자치도 외국인 노동자지원센터)
Чэжү хотын “Гадаад ажилчдыг дэмжих төв”-ийн байрны 3 давхарт
Үйлчилгээ үзүүлэх байгууллагууд:
ЭСЯ-ны Консулын хэлтэс
- Пусан хотод суугаа Консулын газар
- Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв
- Сөүл дэх “Төрийн банк”-ны төлөөлөгчийн газар
Консулын үйлчилгээтэй холбоотой асуудлаар 051-465-9996, 010-7728-7447 дугаарт холбогдоно уу.