images

ӨӨРИЙН НУТАГТ ЭНГИЙН ЗҮЙЛ Ч ХҮНИЙ НУТАГТ ГЭМТ ХЭРЭГТ ТООЦОГДОХ АЛИВАА ҮЙЛДЛЭЭС СЭРГИЙЛЭХ ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ.

Үйл явдлын мэдээ

2025-11-28

26

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Тэгү хотын Кён-Ү Их сургуульд суралцаж буй Монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзалт хийв. Уулзалтаар оюутнуудын сурлага, амьдрах нөхцөл байдал, Их сургуулийн орчин дахь нийтлэг асуудал, тулгамдсан хэрэгцээ шаардлагын талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтын үеэр Консул Ц.Жадамбаа оюутнуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өдөр тутмын аюулгүй байдлыг хангах, БНСУ-д мөрдөгдөж буй хууль, журмыг чанд баримтлахын чухлыг онцлон зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм.

Мөн хичээлдээ идэвхтэй хамрагдаж, сурлагадаа анхаарал хандуулах, сургуулийн зүгээс олгож буй боломж, дэмжлэгийг бүрэн ашиглахыг уриаллаа.