ТЭГҮ ХОТЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ИРГЭДИЙН АЖЛЫН БАЙРААР ЗОЧИЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО.
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Тэгү хотод ажиллаж, тус бүс нутагт амьдран суугаа бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, тэдний аж байдал, үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтад 2008 оноос хойш БНСУ-д оршин сууж, Тэгү хотод олон жилийн турш Монгол хүнсний дэлгүүр ажиллуулж буй бизнес эрхлэгч Э.Пүрэвсүрэн, Монгол хоолны газрын захирал Т.Оюун-Эрдэнэ зэрэг монгол иргэдийн төлөөлөл оролцов.
Э.Пүрэвсүрэн нь шинээр тус улсад ирж буй Монголчуудыг ажилд зуучлах, ажлын байрны мэдээллээр хангах зэрэг дэмжлэг үзүүлдэг байна.
Уулзалтын үеэр Тэгү хотын монгол иргэдийн хөдөлмөр эрхлэлт, өдөр тутмын амьдралд тулгарч буй асуудлуудын талаар санал солилцлоо.
Консул Ц.Жадамбаа БНСУ-д ажиллаж, амьдарч буй иргэдийн хууль эрх зүйн орчин, консулын үйлчилгээний талаар мэдээлэл өгч, тэдний санал хүсэлтийг сонслоо.