ХОЁР ОРНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ОЛОЛТЫГ ТАЛУУД САЙШААН БАХДАЖ, ОЛОН УЛСЫН АНХААРАЛ ТАТСАН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулсан Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн “Хүндэтгэлийн арга хэмжээнд” Консул Ц.Жадамбаа, Дэд консул Ц.Сийлэгмаа, Дэд консул Б.Билэгсайхан нар оролцлоо.

Тус арга хэмжээ нь хоёр улсын найрсаг харилцаа, иж бүрэн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр орны иргэдийн харилцаа, соёлын солилцооны ололт амжилтыг тэмдэглэн өнгөрүүлэв.
Арга хэмжээнд БНСУ-ын Их хурлын гишүүд, төрийн байгууллагын төлөөлөл, бизнесийн салбарынхан болон олон нийтийн байгууллага, иргэдийн төлөөлөл оролцсон юм.