images

“ТЭГҮ-УМАРД КЁНСАНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НАЙРАМДЛЫН ҮДЭШ-2025” -Д ОРОЛЦЛОО.

Үйл явдлын мэдээ

2025-11-18

26

Тэгү хотын захиргаа, Умард Кёнсан муж болон Тэгү–Умард Кёнсаны Олон улсын хамтын ажиллагааны холбооноос зохион байгуулдаг “Тэгү–Умард Кёнсаны хамтын ажиллагааны Найрамдлын үдэш 2025”-ийн 16 дахь удаагийн арга хэмжээ Кёнжү хотод болж, Консул Ц.Жадамбаа, Дэд консул Б.Билэгсайхан нар оролцлоо.

“Энэрэнгүй нэг Дэлхий” уриан дор болсон энэхүү арга хэмжээнд Умард Кёнсан мужийн захирагч И Чоль Ху, Тэгү хотын эдийн засгийн асуудал хариуцсан Дэд дарга Хун Сон Жү, болон 12 орны 40 гаруй дипломат төлөөлөгч, 40 орны 250 орчим холбооны гишүүд хүрэлцэн ирэв.

Тэгү хотын Дэд дарга Хун Сон Жү олон улсын хамтын ажиллагааны хүрээнд иргэд, байгууллагуудын найрсаг харилцааг бэхжүүлэхийн чухлыг онцлон, дэлхийн дулаарал болон хотуудын тулгамдсан асуудлуудад хамтран хариу өгөх, хиймэл оюун ухаан зэрэг ирээдүйн технологийн өөрчлөлтөд бэлтгэх замаар Тэгү хотыг дэлхийн шинэ өсөлтийн төв болгон хөгжүүлэх зорилтоо илэрхийлэв.