images

КОНСУЛЫН ТОЙРОГ ДАХЬ ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН НАРЫН ХАМТ ЦАЙНЫ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО.

Үйл явдлын мэдээ

2025-11-12

14

Пусан хотын Хунбобса хийдийн төв талбайд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Буддын шашны гүн ухаан болон цайны соёлыг олон нийтэд таниулах арга хэмжээ зохион байгуулагдаж, Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа оролцлоо.

Энэ удаагийн арга хэмжээ нь Хунбобса хийд үүсгэн байгуулагдсаны 22 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог байв.

ОХУ-ын Ерөнхий консул Оксана Дудник, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий Консул Аслан М.Аскар, мөн Монгол улсаас Гандантэгчинлэн хийдийн лам нар болон Тайвань улсын лам хуврага болон цай судлалын байгууллагын гишүүд зэрэг нийт 300 гаруй зочид, сүсэгтэн олон оролцлоо. Үйл ажиллагааны үеэр Буддын шашны сургаал номлол, цайны ёслолын үзүүлэх тоглолт, соёлын солилцооны хөтөлбөрүүд зохион байгуулагдсан юм.