images

ӨМНӨД ЧОЛЛА МУЖ ДАХЬ ӨРГӨМЖИТ КОНСУЛ КИМ МЁН ГҮН БОЛОН МОНГОЛ СОЁЛЫН ТӨВИЙН АЖИЛТАН Д.БАЯСГАЛАН НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ.

Үйл явдлын мэдээ

2025-10-07

8

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Өмнөд Чолла муж дахь Монгол Улсын Өргөмжит Консул Ким Мён Гүн болон тус хот дахь Монгол соёлын төвийн ажилтан Д.Баясгалан нарт Талархал гардуулж хүндэтгэл үзүүлэв.

Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд Гуанжү хотод ажиллаж, сурч буй Монгол иргэдэд дэмжлэг үзүүлж, хоёр орны харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнийг нь өндөрөөр үнэлж онцлов.

Гуанжү хот дах Монгол соёлын төв болон өргөмжит Консул нь КГ-ын явуулын консулын үйлчилгээг иргэдэд тав тухтай хүргэх ажил дээр үргэлж дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд бусад цагт оюутан залуусыг хөгжүүлэх, туслах, Монгол хүүхдүүдэд ахуй, соёл таниулах олон ажлыг бие даан хийдэг юм.