images

КИМХЭ ХОТЫН МУЗЕЙТЭЙ ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ТАЛААР ДАРХАН-УУЛ АЙМГИЙН СУАЖЗГазраас ИРҮҮЛСЭН ХҮСЭЛТИЙГ УЛАМЖИЛЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО.

Үйл явдлын мэдээ

2025-10-07

10

Кимхэ хотын Үндэсний музейгээс "Цаг хугацааны зэрэгцэл" шинэ үзвэрийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулав.

Нээлтийн үйл ажиллагаанд Кимхэ хотын дарга Хун Дэ Юун, Үндэсний төв музейн дарга Юү Хун Жүн, Япон Улсаас Пусан хотод суугаа Ерөнхий консул Учика Чиюуши болон Консул Ц.Жадамбаа нар оролцов. Уг арга хэмжээний үеэр музейн удирдлагад Дархан-Уул аймгийн СУАЖЗГазраас ирүүлсэн саналыг уламжилж, ирүүлсэн саналтай уялдуулан уг асуудлаар хамтын ажиллагаа эхлүүлэх, туршлага судлах талаар санал солилцлоо.

Кимхэ хотын Үндэсний музей нь 1998 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, Гаяа соёл иргэншил ба археологийн олдвор, малтлага судалгааны үеийн зүйлсээс бүрдсэн байдаг.

Энэхүү тусгай үзвэр нь “Дэлхийн өв Гаяа” буюу Гаяагийн үеийн өв ЮНЕСКО-д бүртгэгдсэний 2 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа ба 2026 оны 2 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл тус музейн үзэсгэлэнгийн танхимаар толилуулагдах юм.