images

УСАН, МОНГОЛЫН ХАҮТ-ЫН ХАРИЛЦААГ ШИНЭ ТҮВШИНД ГАРГАЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ТАЛУУДЫГ ДЭМЖИЖ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ БҮХИЙ Л БОЛОМЖИЙГ ХАНГАН АЖИЛЛАХААР ТОХИРОЛЦЛОО.

Үйл явдлын мэдээ

2025-09-30

55

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр БНСУ-ын Пусан хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Ян Жэ Сэн тэргүүтэй төлөөлөгч нартай тус ХАҮТ-ын байранд уулзав.

Уулзалтад БНСУ-ын Пусан хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас дэд ерөнхийлөгч Жон Хён Мин, гүйцэтгэх захирал И Гюү Жүн, Бизнесийг дэмжих төвийн захирал Ким Жон Ху нар байлцав.

Тус уулзалтаар дараах асуудлаар санал солилцож, хамтран ажиллахаар тохиролцлоо. Пусан хотын Худалдаа аж үйлдвэрийн танхим болон Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хооронд 2005 онд эхлүүлсэн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах

Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, уул уурхай гэх мэт салбарт хөрөнгө оруулалт оруулах сонирхолтой аж ахуй нэгж байгууллагатай холбох, албан уулзалт зохион байгуулах

2025 оны 10 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд БНСУ-ын Пусан хотын Хэундэ эрэгийн жуулчдын гудамжинд болох Монгол ноолуурын загварын үзүүлбэрийн арга хэмжээ болон аялал жуулчлалын салбарт Монголруу хөрөнгө оруулагчдын анхдугаар уулзалтын талаарх мэдээллийг боломжит хөрөнгө оруулагчдад илгээх, дэмжиж хамтран ажиллах талаар тус тус санал солилцож, хамтран ажиллахаар тохиролцлоо.

Уулзалтын төгсгөлд Консул Ц.Жадамбаа цаашид хоёр улсын бизнес эрхлэгчдэд таатай боломж олгоход анхааран Монгол улсын ААН-үүдийг БНСУ-ын Пусан хотод үйл ажиллагаа эрхлэхэд нь анхааран тусалж байхыг онцгойлон хүсч, цаашид БНСУ-ын компаниудыг Монгол улсад үйл ажиллагаа эрхлэхэд бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.