images

“ТОГТВОРТОЙ ИННОВАЦИ, ҮСРЭНГҮЙ ХӨГЖИЛ” уриан дор 8 орны судлаачидтай Пусан Олон Улсын Далайн Боомтын Бага хурал эхэллээ.

Үйл явдлын мэдээ

2025-09-24

71

 Пусан хотын Далайн Боомтын Захиргаанаас зохион явуулдаг 13 дахь удаагийн Пусан Олон Улсын Далайн Боомтын Бага хурлын нээлтийн арга хэмжээ 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тус боомтын захиргааны хурлын танхимд зохион байгуулагдав. Энэхүү арга хэмжээ нь 9 дүгээр сарын 23-24-нийөдрүүдэд 3 үе шаттайгаар зохион байгуулагдаж байна.

 Тус бага хурлын нээлтийн арга хэмжээнд Пусан хотын Далайн Боомтын Захиргааны газрын дарга Сун Сан Гын, Пусан хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Ян Жэ Сэн, Олон Улсын боомтуудын дарга, холбогдох мэргэжилтнүүд болон Консул Ц.Жадамбаа оролцов.

 Энэ удаагийн бага хурал нь "Тогтвортой инноваци, үсрэнгүй хөгжил" урианы дор 8 орны 15 мэргэжлийн судлаачид, илтгэгч нар оролцож Олон Улсынхудалдааны орчин хурдацтай өөрчлөгдөж байгаатай холбогдуулан Пусаны боомтын захиргаа (BPA) дэлхийн боомтуудын нягт хамтын ажиллагаа, уялдаа холбооны талаар талаарх илтгэл тавьж хэлэлцүүлэх юм. Мөн тус бага хурлаар дамжуулан боомтууд хэрхэн инновац хийх, хамтран ажиллах практик шийдлүүдийг танилцуулахад чиглэв.