images

ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨЛГИЙ НУТАГ ГВАНЖУ ХОТОД ЯВУУЛЫН КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ.

Үйл явдлын мэдээ

2025-09-22

71

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс, Пусан хотод суугаа Консулын газар хамтран 2025 оны 9-р сарын 20-ны Бямба гарагт Гванжу хот болон тус бүс нутгийн ойр орчмын хотуудад ажиллаж амьдарч буй Монгол иргэдэд Явуулын консулын үйлчилгээ үзүүлэв.

Алслагдмал бүс нутагт оршин суугаа иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор зохион байгуулсан энэ удаагийн арга хэмжээний хүрээнд төрсний бүртгэл, гэрлэлт бүртгэл, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл, итгэмжлэл, нотариатын гэрчлэл болон бусад бусад бүх төрлийн лавлагаа олгох үйлчилгээг үзүүллээ.

Мөн төрийн үйлчилгээнээс гадна банк санхүү, өмгөөлөл, хуулийн фирм, үл хөдлөх хөрөнгө зэрэг салбарын байгууллагууд хамтран ажиллаж иргэдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэв. Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Төрийн банк, Хана банк, “GME”, "Кымсөн" хуулийн фирм, “UA Properties”, "Инвескор", “Мон-Скай” зэрэг байгууллагууд оролцож, давхардсан тоогоор 359 иргэнд тус тусын чиглэлээр үйлчилгээ үзүүлэв.

Нэг дороос олон төрлийн үйлчилгээг шуурхай хүргэхэд Өмнөд Чолла муж дахь Монгол Улсын Өргөмжит Консул Ким Мён Гүн дэмжиж ажиллав.