images

ФИНАНСАЛ ХЭВЛЭЛИЙН БАЙГУУЛЛАГААС МОНГОЛ УЛСЫН ИРГЭН, ОЮУТНУУДЫГ ДЭМЖИН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Үйл явдлын мэдээ

2025-09-16

85

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа "Финансал" хэвлэлийн байгууллагын дарга Ну Жү Собтой уулзалт хийв.

Уулзалтын үеэр Ну Жү Соб дарга БНСУ-д ажиллаж, суралцаж буй монгол иргэд, оюутнуудын холбоо, тэдний үйл ажиллагааг дэмжин ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрээр өмнө нь Монгол Улсын Их сургуулийн оюутны холбоотой хамтран ажиллаж, тэтгэлэгт хөтөлбөр зохион байгуулж байсан туршлагатай бөгөөд үүнийгээ цаашид өргөжүүлэн Монгол оюутан, иргэдэд чиглэсэн олон талын дэмжлэгийг үзүүлэх боломжтойг дурдав.

Консул Ц.Жадамбаа Ну Жү Соб даргын санаачилгыг талархан хүлээн авч, монгол иргэд, оюутнуудын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр хамтран ажиллах нь хоёр орны соёл, боловсролын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал болохыг тэмдэглэв.