images

“НЭГ ДЭЛХИЙ” ДҮРС БИЧЛЭГИЙН ФЕСТИВАЛЬД МОНГОЛ УРАН БҮТЭЭЛИЙГ ОРОЛЦУУЛАХААР САНАЛ СОЛИЛЦОВ.

Үйл явдлын мэдээ

2025-09-16

75

Пусан хотын Кино ордонд “Нэг дэлхий” дүрс бичлэгийн фестиваль 4 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Арга хэмжээг Пусан хотын Кино ордон, Байгаль орчныг хамгаалах нийгэмлэг хамтран, Пусан хотын захиргаа, БНСУ-ын Байгаль орчны яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд энэ жилийн уриа нь “Байгаль орчин хамгааллын инновац” байв.

Нээлтийн арга хэмжээнд Пусан хотын Кино ордны дарга Гу Им Бом, зохион байгуулах хорооны дарга Жан Жэ Гүг, уран бүтээлчид, гадаадын төлөөлөгчид оролцсон бөгөөд Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа уригдан оролцов. Энэ үеэр фестивальд Монгол уран бүтээлийг цаашид оролцуулах талаар санал солилцов.

Фестивалийн хүрээнд 138 орны 2303 бүтээл ирснээс шалгарсан 20 орны 49 бүтээлийг кино театраар болон цахим сувгаар олон нийтэд хүргэсэн. Мөн байгаль орчны чиглэлээр илтгэл, хэлэлцүүлэг, үзэсгэлэн зохион байгуулж, инновацлаг шийдлийг сурталчлах, хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүд зохион байгуулагдав.

“Нэг дэлхий” дүрс бичлэгийн фестиваль нь дэлхийн уран бүтээлчдийг нэгтгэн, байгаль орчны тулгамдсан асуудлыг кино урлагаар дамжуулан олон нийтэд хүргэх, тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой олон улсын соёлын арга хэмжээ юм.