images

ПУСАН ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗАРТАЙ ОЮУТАН ЗАЛУУСЫГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАХААР САНАЛ СОЛИЛЦОВ.

Үйл явдлын мэдээ

2025-08-06

37

Консул Ц.Жадамбаа БНСУ-ын Пусан хотын Цагдаагийн газрын Олон нийтийг аюулаас хамгаалах тасгийн Терроризмтой тэмцэх багийн дарга Ким Дун Үг болон Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Ду Ён Жү нарыг хүлээн авч уулзлаа.

 Уулзалтын үеэр Консулын зүгээс БНСУ-д оршин сууж буй Монгол иргэд, тэр дундаа залуу оюутан, түр хугацаагаар ажиллаж буй иргэд нь зарим тохиолдолд өөрсдөө мэдэлгүйгээр хууль бус үйлдэлд татагдах, гуравдагч этгээдүүдийн зохион байгуулалттай гэмт хэрэгт ашиглагдах эрсдэлтэй нөхцөл байдал үүсч болзошгүйг онцлов. Ийм эрсдэл нь өдөр тутмын энгийн, гэм хоргүй мэт үйлдлээр эхэлдэг боловч, улмаар тухайн иргэнийг эрх зүйн хариуцлага хүлээх нөхцөлд хүргэж болзошгүй байдаг талаар санал солилцов.

 Иймд дээрх эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, ялангуяа оюутан залууст чиглэсэн танилцуулга, мэдээлэл, сургалтыг Пусан хотын Цагдаагийн газартай хамтран зохион байгуулах хүсэлтэй байгааг илэрхийлэв.