ХЭТ ХАЛУУН ӨДРҮҮДИЙН Цаг агаарын сэрэмжлүүлэг!!!
Сүүлийн өдрүүдэд БНСУ-ын ихэнх нутгаар агаарын хэм огцом нэмэгдэж, Үндэсний Цаг уурын газар болон Онцгой байдлын агентлагаас “дулааны давалгаа” зарлан, халуунтай холбоотой аюулын түвшинг “анхааруулах шат” руу нэмэгдүүлээд байна.
8 дугаар сарын эхний долоо хоногт өдөрт 35°C-аас дээш хэмтэй өдрүүд үргэлжлэх төлөвтэй байгаа тул иргэд, тэр дундаа ахмад настан, бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, гадаа ажил хөдөлмөр эрхэлдэг иргэд халуунд өртөх эрсдэлээс сэргийлэн дараах зөвлөмжийг анхаарч хэрэгжүүлнэ үү.
Хэт халуун үед мөрдөх зөвлөмж:
• Нарны шууд тусгалаас зайлсхийж, сүүдэрт, сэрүүн орчинд байх
• Ус сайн ууж, шингэн алдалтаас сэргийлэх
• Согтууруулах ундаа, кофе, чихэрлэг ундаанаас татгалзах
• Цайвар өнгийн, нимгэн хувцас өмсөх, малгай, нарны шил хэрэглэх
• 10:00–17:00 цагийн хооронд гадаа удаан хугацаагаар байхгүй байх
• Ахмад настан, хүүхдийг машин дотор ганцааранг нь үлдээхгүй байх
• Халуунд цохиулах шинж тэмдэг (толгой өвдөх, бөөлжих, ухаан балартах гэх мэт) илэрвэл 119 утсанд яаралтай хандах
Монгол Улсын иргэд Та бүхнийг өөрийн болон ойр дотны хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалан дээрх зөвлөмжийг хэрэгжүүлж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллага болон Консулын газарт хандахыг хүсье.
Шуурхай утас: 010-7728-7447